Хайх

Баярын уур амьсгал бэлэглэх өвлийн маникюрын чиг хандлагууд

Баярын уур амьсгал бэлэглэх өвлийн маникюрын чиг хандлагууд

Text: О.Нандий


Шинэ жилийн баяр ирж буйг тохиолдуулан гарын хуруугаа харах бүрд догдлол, баярын уур амьсгал бэлэглэх энэ өвлийн маникюрын чиг хандлагуудыг танилцуулж байна.

Саатай будаг

Өнгө өнгийн саатай будгаар хумсаа будах нь цаанаа л нэг сэтгэл сэргэм. Гэрэл тусах бүр гялалзаж шинэ жил айсуй хэмээн сануулах энэхүү маникюрын тренд сүүлийн өдрүүдэд эрчээ авсаар байна. Хумсны тал хэсгийг саатай будгаар будахаас эхлээд энгийн цагаан саа тавих гэх мэт төрөл бүрээр хэрэгжүүлэх боломжтой шүү.

Улаан, ногоон, цагаан өнгийн маникюр

Өвлийн улиралд шинэ жилийн онцлох гол өнгөнүүдээр хумсаа будахад хэзээ ч буруутахгүй. Улаан, ногоон, цагаан өнгийг хослуулах, ээлжлэх, дангаар нь будах, хээ угалз бүтээх гэх мэт тоолж барамгүй санаанууд бий.

Шигтгээ наах

Хумсны үзүүрээ сүлд мод мэт чимэглэн гоёх зугаатай маникюр туршиж үзэхийг санал болгож байна. Цасан ширхэг, цасан бөмбөлөг, сүлд модны чимэглэл гээд харахад нүдэнд таатай, сэтгэл сэргээх дүрс сонгоорой. Хумс бүр өөр өөр загвартай байх, дээр дурдсан гурван өнгө дээр саа тавьж дээр нь шигтгээ наах зэрэг бүтээлч байдлаар хэрэгжүүлэх хэрэгтэй юм.

Баярын сэдэвтэй зураг зурах

Цасан охин, цөмөөхөй, өвлийн өвгөн, сүлд мод, цасан ширхэг, чимэглэл тоглоомыг бүгдийг нь гарын арван хурууны хумсан дээр хүссэнээрээ зурцгаая! Өөр хэзээ ингэж будах завшаан гарах билээ?

Оргилуун дарс мэт алтан шаргал саатай будаг болон мөнгөлөг будаг

Шинэ он гарах мөчид оргилуун дарс шимж уух үед алтлаг болон мөнгөлөг будгаар будсан хумс тань баярын уур амьсгалтай төгс зохицох болно.

цааш үзэх