Хайх

Coachella 2017: Шилдэг нүүр будалт ба үс засалт

Эдгээр сонирхолтой төрхүүдийг Playtime хөгжмийн наадмаар туршиж үзэцгээе

Text: Ө.Тодгэрэл


Coachella 2017: Шилдэг нүүр будалт ба үс засалт

Гялалзсан саа, түр зуурын шивээс, өнгө өнгийн үс, үсний зүүлт, тод өнгийн нүүр будалт гэх зэрэг хамгийн зугаатай бас зоригтой шийдлүүдийг бид жил бүр Coachella наадмаас олж хардаг. Калифорни мужийн Индио хотод зохион байгуулагддаг уг арга хэмжээний үеэр бүсгүй бүр бага насныхаа мөрөөдлийг биелүүлж, яг л лусын дагина эсвэл барби хүүхэлдэй мэт этгээд төрх бүрдүүлдэг.

Энэ жилийн Coachella наадмын дийлэнх зочид юуны түрүүнд үснийхээ өнгийг өөрчилж, бүхэлд нь эсвэл хэсэгчлэн тод өнгөөр будсан харагдлаа. Тэд мөн үсээ төрөл бүрээр сүлжиж, гялтганасан саа түрхсэн байлаа. Харин нүүр будалтын хувьд гэвэл бүсгүйчүүд солонгын долоон өнгөөр уруулаа будаж, гялтганасан саагаар нүд ба хөмсөгнийхөө хэсгийг чимжээ. Аксесуарын төрөлд энэ жил том цагирган ээмэг, унжлагатай хүзүүний зүүлт, бандана алчуур болон шляп малгай давамгайллаа.

Coachella 2017: Шилдэг нүүр будалт ба үс засалт (фото 1)Coachella 2017: Шилдэг нүүр будалт ба үс засалт (фото 2)Coachella 2017: Шилдэг нүүр будалт ба үс засалт (фото 3)Coachella 2017: Шилдэг нүүр будалт ба үс засалт (фото 4)

цааш үзэх