Хайх

Маскаа заавал зүүгээрэй! Энэ үед харин нүдээ хэрхэн cool будах вэ

Маскаа заавал зүүгээрэй! Энэ үед харин нүдээ хэрхэн cool будах вэ

Нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлж, завтай үеэ ашиглан нүүр будалтын үр чадвараа дээшлүүлцгээе

Text: Buro.Mongolia


Зураг:

Маскны өнгө дагуу тень тавих

Хамгийн ойлгомжтой шийдлүүдийн нэг бол мэдээж маскныхаа өнгөтэй ижил өнгөөр тень тавих юм. Энэ нөхцөлд маск тань нэгэн жигд өнгөтэй, угаагаад олон удаа хэрэглэж болох биетэй материалтай байвал илүү тохиромжтой. Жишээ нь Maybelline брэндийн ахлах нүүр хувиргагч Эрин Парсонс гялтганасан торгон материалтай, маргад ногоон өнгөтэй маск зүүдэг бөгөөд нүдээ ижил гялалзсан өнгөөр будах дуртай. Ийм төрлийн өнгөт смоки будалт хийхэд металлик эффекттэй тень илүү тохиромжтой байдгийг анхаараарай. Харин илүү даруухан хувилбар сонгохыг хүсвэл тод өнгийн лайнераар шувууны далавч мэт хэлбэрийн контур тавьж болох юм.

Маскны хээг дуурайх

Зүүж буй маскныхаа хээг нүднийхээ зовхин дээр дуурайн буулгах арга нь маш сонирхолтой ч, бага зэрэг ажиллагаатай. Гэхдээ мэдээж зовхио бүхлээр нь будахын оронд энгийн контур тавьж, контурынхаа төгсгөлд хээнийхээ нэг жижиг хэсгийг дүрслэх илүү хялбарчилсан арга бас бий.

Зоригтой контурууд, гялалзсан чимэглэлүүд болон "Euphoria"-гаас сэдэвлэсэн будалтууд

Мөн мэдээж заавал масктайгаа хослуулалгүй зоригтой, сонирхолтой будалтуудыг хийх боломжтой. Тэр дундаа хэрвээ маск тань хар өнгөтэй бол бүр ч олон төрлийн будалт хийхэд тохиромжтой байна. Жишээ нь:

  • "Euphoria" цувралаас сэдэвлэсэн ягаан суурьтай Negative space стилийн контур.
  • Импрессионизм чиглэлийн олон өнгө бүхий арт будалт.
  • Гурван зураас бүхий контур.
  • Сувдан чимэглэлтэй будалт.
  • Доош харсан смоки будалт.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх