Хайх

Нүүр будалтын чиг хандлага: Тод өнгийн контур

Нүүр будалтын чиг хандлага: Тод өнгийн контур

Christian Dior ордны санал болгох будалт

Text: Buro.Mongolia


Зураг:

Хавар-зун 2018 улирлын загварын шоунд зориулж Christian Dior ордны нүүр хувиргагч Питер Филипс моделиудын нүдийг тод өнгийн будгаар хүрээлж, хиппи дүр төрх бүрдүүлсэн байлаа. Тэрээр ингэхдээ нүдний дээд ба доод зовхины сормуусны хүрээ хэсгээр тойруулан хүрээлсэн бөгөөд шар, улаан гэх зэрэг хамгийн тод өнгөнүүдийг сонгожээ.

Нүүр хувиргагч энэ будалтыг хийхдээ моделиудын зөвхөн нүдийг тодотгохыг хүссэн учир нүүрний бусад хэсгийг аль болох байгалийн мэт үлдээжээ. Тэрээр Christian Dior брэндийн Capture Youth Glow Booster серумыг арьсан дээр суурь болгон тавьж, дараагаар нь Diorshow Forever Undercover суурь крем түрхэж, эцэст нь хайлайтер ашиглан нүүрний хацар, хамар, уруулын дээд хэсэг, хөмсөгний доод хэсэг, нүдний дотор булан зэргийг тодотгож өгсөн байна. Хайлайтерын оронд мөн бронзер эсвэл хацар өнгөлөгч ашиглан нүүрний шаардлагатай хэсгүүдийг тодотгох боломжтой. Харин уруулын хувьд тунгалаг өнгөлөгч түрхэхэд л хангалттай юм.

"Би дээд ба доод зовхийг Diorstage on Stage Liner контурын шар, улаан, ягаан, цайвар цэнхэр ба саарал өнгөөр хүрээлсэн. Зарим загвар өмсөгчид нарны шил зүүн тайзнаа гарсан бөгөөд тэрхүү шилний линзний өнгийг би нүдний будагтай нь уусгаж өгснөөр бүр ч сонирхолтой төрх бий болсон. Харин хөмсгийг Diorshow Drow Styler харандаа болон Diorshow Bold Brow хөмсөгний будагны тусламжтайгаар байгалийн харагдахаар, маш хөнгөн будсан байгаа" хэмээн Филипс будалтынхаа талаар ярьжээ.

Анхааруулж хэлэхэд дээд ба доод зовхины контур нүдний дотор булан хэсгээр хоорондоо нийлэхгүй байгааг анзаарна уу. Мөн Филипсийн ашигласан Dior-ын контурын оронд Make Up For Ever ба NYX брэндүүдийн ижил төрлийн контур, эсвэл Kiko Milano ба Shu Uemura брэндүүдийн гаргадаг усанд тогтоцтой тод өнгийн харандаа ашиглах боломжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх