Хайх

Нүүр будалтын чиг хандлага: Олон өнгийн тень

Нүүр будалтын чиг хандлага: Олон өнгийн тень

Олон тод өнгийн тенийг хооронд нь хослуулах санаанууд

Text: Buro.Mongolia


Зураг:

1980 ба 1990-ээд онуудын хэв маяг тренд болсонтой холбогдуулан олон тод өнгийн тениэр нүдээ будах аргачлалыг мэргэжлийн нүүр хувиргагчид дэлгэрүүлээд байна. Шар, нил ягаан, ногоон мөн хамгийн гол нь цэнхэр өнгийн тениудыг бие даан эсвэл хооронд нь хослуулан, давхарлаж түрхэх нь бага зэрэг диско уур амьсгалтай, сонирхолтой дүр төрх бүрдүүлэх юм.

Armani Privé брэндийн загварын шоунд зориулж нүүр хувиргагч Линда Кантелло моделиудын зовхин дээр цайвар цэнхэр, гааны ногоон ба нил ягаан өнгөнүүдээр солонгорсон будалт хийсэн байлаа. Мөн ижил төрлийн өнгөнүүд ашигласан атлаа тениудыг чамархай хүртэл өргөн тавьсан, хиппи аястай будалт Palmer Harding брэндийн шоу дээр үзэгдлээ. Харин илүү даруухан хувилбарыг буюу нэг өнгийн өөр туяануудыг ашигласан будалтыг Tadashi Shoji санал болголоо. Дээд зовхийг гялалзсан бүтэцтэй цайвар ногоон өнгийн тениэр бүрхэж, нүдний доод хүрээг оюу ногоон өнгөөр тодотгосноор лусын дагина мэт үлгэрийн будалт хийх боломжтой. Бас нэгэн сонирхолтой санааг Antonio Ortega брэнд гаргасан бөгөөд тэд дээд зовхийг алтлаг тениэр будаж, тенийн дээгүүр тод шар ба улбар шар өнгийн харандаагаар солонго мэт хагас дугуй хэлбэр зурсан байлаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх