Хайх

Нарийхан хөмсөг эргэн ирлээ: Белла Хадид, Рианна болон бусад

Нарийхан хөмсөг эргэн ирлээ: Белла Хадид, Рианна болон бусад

2000-аад он руу аялцгаая

Text: Buro.Mongolia


Загварын "Y2K" эрин үе буюу 1990 оны сүүлээс эхлэн 2000-аад оны дунд хүртэлх үеийн гоо сайхны хамгийн том чиг хандлага нь нарийхан хэлбэртэй хөмсөг байсан билээ. Харин саяхныг хүртэл хүмүүс тус трендийн талаар ор тас мартаж, хөмсгөө илүү өтгөн байлгах гэж хичээж, төрөлх хэлбэрт нь анхаарлаа хандуулж байсан. Тэгвэл сүүлийн үед цөөнгүй алдартнууд хөмсгөө нарийхан хэлбэртэй болгож уг трендийг эргүүлэн авчирч байна. Баярлууштай нь, алдартнууд болон мейкап артистууд энэ удаад тухайн хүний царайны хэлбэрт тохирсон нарийхан хөмсгийг онцолж будалтын хувьд ч илүү сонирхолтой хувилбаруудыг танилцуулж байна. Тухайлбал, мейкап артист Эрин Парсонс сүүлийн үед эрэлттэй байгаа дээш самнасан засалтыг нарийхан хэлбэртэй хослуулан Бэлла Хадид дээр хэрэгжүүлжээ. Харин The Face сэтгүүлийн нүүрийг чимсэн FKA Twigs-ийн будалтыг хийхдээ мейкап артист Дэниель Саллстром ягаан өнгө давамгайлсан тод нүдний будалтыг нарийхан хөмсөгтэй хослуулж 2000-аад оны гранж хэв маягийг харуулсан юм. Түүнчлэн Euphoria цувралын од Барби Феррейрагийн энэ жилийн Met Gala дээрх төрх, артист Наталья Мантинигийн смоки нүдний будалт болон нарийхан хөмсөг зэргийг харахад 20 жилийн өмнөх руу аялсан мэт санагдана.

Белла Хадид

Нарийхан хөмсөг эргэн ирлээ: Белла Хадид, Рианна болон бусад (фото 1)
Нарийхан хөмсөг эргэн ирлээ: Белла Хадид, Рианна болон бусад (фото 2)

Uglyworldwide

Нарийхан хөмсөг эргэн ирлээ: Белла Хадид, Рианна болон бусад (фото 3)
Нарийхан хөмсөг эргэн ирлээ: Белла Хадид, Рианна болон бусад (фото 4)

FKA Twigs

Нарийхан хөмсөг эргэн ирлээ: Белла Хадид, Рианна болон бусад (фото 5)
Нарийхан хөмсөг эргэн ирлээ: Белла Хадид, Рианна болон бусад (фото 6)

Beabadoobee

Нарийхан хөмсөг эргэн ирлээ: Белла Хадид, Рианна болон бусад (фото 7)

Рианна

Нарийхан хөмсөг эргэн ирлээ: Белла Хадид, Рианна болон бусад (фото 8)

Барби Феррейра

Нарийхан хөмсөг эргэн ирлээ: Белла Хадид, Рианна болон бусад (фото 9)

Алекса Деми

Нарийхан хөмсөг эргэн ирлээ: Белла Хадид, Рианна болон бусад (фото 10)

Айрис Лоу

Нарийхан хөмсөг эргэн ирлээ: Белла Хадид, Рианна болон бусад (фото 11)
Нарийхан хөмсөг эргэн ирлээ: Белла Хадид, Рианна болон бусад (фото 12)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх