Хайх

Авьяас, алмаз хоёрыг өнгөлөх тусам гялалздаг: Балетын шинэ үе төрлөө

Авьяас, алмаз хоёрыг өнгөлөх тусам гялалздаг: Балетын шинэ үе төрлөө

"Монголын үндэсний балет" улсын анхдугаар уралдааны ялагчид

Text: Ж.Чинбат


Шинэ авьяасыг нээн олж, хүүхдүүдийг бага балчираас нь урлагийн гоо зүйгээр хүмүүжүүлж, тэдний өмнө зорилго, өрсөлдөөн, мөрөөдөл бий болгосон "Монголын үндэсний балет" тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, шилдэгүүдээ тодрууллаа

"Монголын үндэсний балет" тэмцээнд оролцож буй өхөөрдөм, эгдүүтэй 128 хүүхэд балетын хувцастайгаа танхимд суугаад тэмцээний дүн зарлахыг сэтгэл догдлон хүлээцгээнэ. Тайзан дээр тэмцээнийг шүүсэн шүүгчид болох Төрийн шагналт Б.Жамъяандагва, Д.Алтанхуяг, Токио Комаки балет" компанийн захирал Со кикүчи, Япон улсын "Асами Маки балет" компанийн гоцлол бүжигчин Шао Зи Жун, балетмейстер Д.Алтантуяа нар гарч ирэн ялагчдын нэрийг зарласан юм. Үүний дараа шагналт байранд шалгарсан хүүхдүүдийн гала тоглолт болсон бөгөөд 15-18 насныхан маш чадварлаг харагдсан. Тэд удахгүй мэргэжлийн бүжигчин болно гэдэгт эргэлзэх хэрэггүй санагдаж байлаа.  

Авьяас, алмаз хоёрыг өнгөлөх тусам гялалздаг: Балетын шинэ үе төрлөө (фото 1)

Д.Алтанхуягийн нэрэмжит тус тэмцээний 9-11 насны ангилалд Цөмөөхэй балетын Клара охины дүрээр үзэгчдэд танигдсан Б.Анхзул тэргүүн байр эзэлж, 2017 оны гуравдугаар сард Японы Токио хотноо болох Олон улсын балетын тэмцээнд оролцох эрхийн эзэн боллоо. "Монголын үндэсний балет" тэмцээнийг санаачлагч Д.Алтанхуяг, "Өрсөлдөөн дундаас хүн гардаг юм шүү. Амжилт гаргаагүй хүүхдүүд битгий сэтгэлээр унаарай, энэ бол зөвхөн эхлэл. Удахгүй Монгол улсад <<Балетын Азийн аварга шалгаруулах тэмцээн>> зохион байгуулагдана. Тиймээс энэ удаагийн тэмцээнд оролцогчдыг бүр илүү том тэмцээнд хүлээж байгаа шүү" гэсэн юм.  

Авьяас, алмаз хоёрыг өнгөлөх тусам гялалздаг: Балетын шинэ үе төрлөө (фото 2)

Хамгийн гол нь тус тэмцээнд оролцсон хүүхдүүдийн ард ирээдүйн мэргэжлийн бүжигчид, тив дэлхийд эх орноо дуурьсгах алдартнууд байхаас гадна сонгодог урлагийн шинэ үе төрөн гарч буй нь харагдлаа. Энэхүү үе зөвхөн бүжигчид гэлтгүй үзэгчидтэйгээ хамт бий болно гэдэгт итгэлтэй байна. Тиймээс авьяас, алмаз хоёрыг өнгөлөх тусам гялалздагийн адилаар үзэгч, бүжигчин хоёрыг багаас нь хөгжүүлж бий болгосон "Монголын үндэсний балет" тэмцээнд ирээдүйн олон гайхамшгийг хамтад нь төрүүлэх биз ээ.

Тэмцээний 6-8 насны ангилалд:

Тэргүүн байр: Монголын хүүхдийн ордны Хулан багштай бүжигчид

Дэд байр: Ц.Жаргалан багштай "Монголын үндэсний балет" сургуулийн долоо дугаар баг

Гуравдугаар байр: Отгонзаяа багштай "Классик балет" сургууль

Тэмцээний 9-11 насны ангилалд:

Тэргүүн байр: Б.Анхзул /2017 оны гуравдугаар сард Японы Токио хотноо болох Олон улсын балетын тэмцээнд оролцох эрхийн бичиг/

Хоёрдугаар байрЭ.Хонголзул

Гуравдугаар байр: Э.Эгшиглэн, У.Ананд

Тусгай байрБ.Нандин-Эрдэнэ, Э.Ариунцацрал /Токио Комаки балет компанийн нэрэмжит шагнал/

Авьяас, алмаз хоёрыг өнгөлөх тусам гялалздаг: Балетын шинэ үе төрлөө (фото 3)

Тэмцээний 12-14 насны ангилалд:

Тэргүүн байрС.Нямжаргал

Хоёрдугаар байрГ.Лхам

Гуравдугаар байрБ.Хүслэн

Тусгай байрМ.Хулан /Токио Комаки балет компанийн нэрэмжит шагнал/

Тэмцээний 15-18 насны ангилалд эмэгтэй бүжигчдийн төрөлд:

Тэргүүн байрБ.Лхагвадулам

Хоёрдугаар байрБ.Марал

Гуравдугаар байрМ.Тэргэл

15-18 насны эрэгтэй бүжигчдийн төрөлд:

Тэргүүн байр: О.Даваадорж

Хоёрдугаар байр: А.Тэмүүлэн

Гуравдугаар байрМ.Тэлмэн

 

цааш үзэх