Хайх

Азид хамгийн өндрөөр буюу 41,7 сая ам.доллараар үнэлэгдсэн барууны бүтээл

Азид хамгийн өндрөөр буюу 41,7 сая ам.доллараар үнэлэгдсэн барууны бүтээл

Text: Buro.Mongolia


Энэ сарын 23-ны өдөр Хонконг хотод дүрслэх урлаг, эртний эд зүйлс, үнэт эдлэлийн «Christie's» дуудлага худалдаа болж өнгөрлөө. Онлайн хэлбэрээр зохион байгуулагдсан тус арга хэмжээний онцлох зүйл нь яахын аргагүй 41,7 сая ам.доллараар зарагдсан Америкийн зураач Жан-Мишель Баскиягийн «Warrior» зураг байсан юм. Тэрбээр энэхүү бүтээлээ анх 1982 онд туурвиж байсан бөгөөд эзэмшигчдийн гар дамжсан түүхээс дурдваас, 2005 онд 1,8 сая ам.доллараар зарагдаж хоёр жилийн дараа нь Лондон хотын «Sotheby's» дуудлага худалдаагаар 5,6 саяд хүрч Муграбигийн гэр бүлийн эзэмшилд орсон. Харин 2012 онд Герман-Америк гаралтай Аби Розен уг зургийг 8,7 сая ам.доллараар худалдан авч улмаар энэ сард зохион байгуулагдсан Хонконгийн «Christie's» дуудлага худалдаанд оруулсан юм. Бүтээлийг 41,7  сая ам.доллараар Хонконгийн бизнесмен Жеки Хо худалдан авчээ.

Сонирхуулахад, Жан-Мишель Баския зураачийн хамгийн өндөр үнээр худалдаалагдаж байсан арван зурагны ес нь «Warrior»-г туурвисан жил буюу 1982 онд бүтээгдсэн байдаг. Түүнчлэн уг бүтээл нь Азийн дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн үнэтэй барууны зургаар тодорсон билээ.

 

 

цааш үзэх