Долоо хоногийн онцлох Instagram: Орсе Музейн албан ёсны хуудас
Импрессионизм урсгалын алдарт бүтээлүүдтэй танилцах боломж
Энэ удаагийн "Долоо хоногийн онцлох Instagram" буландаа бид Орсе Музейн албан ёсны хуудас болох @museeorsay хуудсыг онцолж байна. Учир нь дэлхий дахинаа хөл хорио тогтоогоод буй энэ үед Орсе Музейн зохион байгуулагчид музейн хамгийн үнэ цэнэтэй үзмэр, уран зургуудыг Instagram хуудаснаа дэлгэн, тухайн бүтээлийн дэлгэрэнгүй мэдээлэл, бүтсэн түүх, уран бүтээлийн онцлог зэргийг хүргэж байна. Сонирхуулахад Орсе музей нь 1898 онд Парис хотын төмөр замын буудалд байгуулагдсан дэлхийн хамгийн алдартай, олон үзэгчтэй музейн нэг ба хамгийн том импрессиониз урсгалын цуглуулгатай музей билээ.
Түүнчлэн IGTV-д музейн тайлбарлагч, зохион байгуулагчид алдартай бүтээлүүдийг видео хэлбэрээр танилцуулах ажлыг эхлүүлжээ. Үүнээс улбаалан Орсе Музейн дагагчдын тоо огцом өсөн 928 мянгад хүрээд байгаа юм. Яг одоо @museeorsay хуудсаар зочилсноор XIX зууны сүүлээс XX зууны хооронд Францад үүссэн импрессионизм урсгалын уран зургуудтай танилцах боломжтой юм. Сонирхуулахад импрессионизм нь гадаад ертөнцөөс төрсөн сэтгэгдлүүдийг шууд тусган харуулах, орчин тойрноо байгаагаар нь дүрсэлдэг онцлогтой ба Камиль Коро, Жан-Франсуа Милле, Поль Сезанн, Гюстав Кайботт зэрэг уран бүтээлчид импрессионизмын гол төлөөлөгчдөөр нэрлэгддэг байгаа.