Хайх

\"Орчин үеийн урлаг жаазнаас гадуур оршино\" чөлөөт уран бүтээлч Д.Одончимэг

"Орчин үеийн урлаг жаазнаас гадуур оршино" чөлөөт уран бүтээлч Д.Одончимэг

Парис арга барил

Text: Ж.Чинбат


Зураг:

Уншигч танд бид гадаадад сурч, төгссөн монгол уран бүтээлчдийн "Art vision" нэртэй хамтарсан үзэсгэлэнгийн тухай мэдээлэл хүргэсэн билээ. Тэрхүү үзэсгэлэнд оролцсон уран бүтээлчдээс бид энэ удаа Парисын Дүрслэх урлагийн дээд сургуульд магистр хамгаалсан Д.Одончимэгийн бүтээлүүдийг дэлгэрэнгүй үзүүлж байна

Та өөрийгөө болон Art Vision үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлээ танилцуулахгүй юу

Намайг Даваадоржийн Одончимэг гэдэг. Би Францад долоон жил суралцаж, Парисын Дүрслэх урлагийн их сургуульд магистр хамгаалаад ирсэн. Ерөнхийдөө би бүтээлдээ жаазнаас гадуур сэтгэсэн, хана, таазны хаана ч хийж болох шинэ зүйл тусгахыг хүсдэг юм. Тиймээс яг инсталляц гэхэд инсталляц биш, холимог ажиллагаа орсон бүтээл миний хувьд хамгийн сонирхолтой санагддаг. Vision Art үзэсгэлэнд танилцуулсан бүтээл бол миний дипломны ажил болсон "Гэрийг орхих хүсэл" нэртэй баримал байгаа. Монголчууд гадагшаа явах маш их хүсэлтэй байдаг. Гэлээ ч хүн ар гэртэйгээ ямар нэг байдлаар холбогдсон байгаа нь тасардаггүй. Үүнтэй холбоотой "Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь" гэх үг хүртэл бий шүү дээ. Тиймээс хүн хэдий салж, холдохыг хүссэн ч энэ зүйл бол боломжгүй гэдгийг би энэхүү баримлаараа дамжуулж илэрхийлэхийг зорьсон. 

"Орчин үеийн урлаг жаазнаас гадуур оршино" чөлөөт уран бүтээлч Д.Одончимэг (фото 1)

"Орчин үеийн урлаг жаазнаас гадуур оршино" чөлөөт уран бүтээлч Д.Одончимэг (фото 2)

Тэгэхээр та магистраа хамгаалж, бие даасан уран бүтээлч болж. Одоо өөрийн чинь ирээдүйн төлөвлөгөө юу байна вэ?

Есдүгээр сард эргээд Парис руу буцаж очно доо. Тэнд эхлээд уран бүтээлийн дагалдангаар ажиллах ба ер нь цаашдаа хэдэн жил байх бодолтой байгаа. Учир нь орчин үеийн урлаг хамгийн хүчтэй цэцэглэж байгаа тэр л газар дээр нь өрсөлдөж, ямар уран бүтээлчид хамгийн сайн танигдаж байна вэ тэдэнтэй өөрийгөө нэг тавцанд гаргаж хөгжихийг би хүсдэг. 

Тэр зорилгодоо хүрэхэд чинь туслах ямар давуу тал танд байгаа вэ?

Миний гол давуу тал гэвэл туршлага гэж хэлж болно. Олон жил гадаадад байсан туршлагаас гадна надад зорьсон зорилгодоо хүрэхийн төлөө явах хувь хүний эрмэлзэл бий. 

"Орчин үеийн урлаг жаазнаас гадуур оршино" чөлөөт уран бүтээлч Д.Одончимэг (фото 3)"Орчин үеийн урлаг жаазнаас гадуур оршино" чөлөөт уран бүтээлч Д.Одончимэг (фото 4)

Зарим хүмүүс орчин үеийн урлагийг тайлбарлах нь илүүц гэж үздэг. Зарим нь заавал мэргэжлийн судлаач, кураторын тайлбараар хүргэх хэрэгтэй гэдэг. Та юу гэж боддог вэ?

Миний хувьд орчин үеийн урлагт хамгийн гол нь эрх чөлөө байх ёстой. Дээр үеийнх шиг зураг зурчихаад жаазанд хийх бол өнгөрсөн зүйл. Өнөөдөр хэн ч уран бүтээлч байж болно. Заавал урлагийн дээд сургуульд сурах албагүй. Чамд өөрийнхөө үзэл санааг илэрхийлэх хүсэл байвал ямар ч аргаар бүтээл хийж болно. Хүмүүс энгийн нэгэн материал, тэр бүү хэл хог аваад урлаг бүтээж байна. Тэгэхээр ямар нэгэн зүйлд баригдахгүй, өөрийнхөөрөө урлагаа бүтээж чаддаг, бүтээл нь ямар нэгэн кадрт ордоггүй зүйлийг орчин үеийн урлаг гэж харж байгаа.

"Орчин үеийн урлаг жаазнаас гадуур оршино" чөлөөт уран бүтээлч Д.Одончимэг (фото 5)"Орчин үеийн урлаг жаазнаас гадуур оршино" чөлөөт уран бүтээлч Д.Одончимэг (фото 6)"Орчин үеийн урлаг жаазнаас гадуур оршино" чөлөөт уран бүтээлч Д.Одончимэг (фото 7)

цааш үзэх