Хайх

Кофены ширээг тань чимэх интерьер заслын тухай шилдэг номууд

Кофены ширээг тань чимэх интерьер заслын тухай шилдэг номууд

Интерьер заслын тухай шилдэг 5 ном

Text: Бюро 24/7


The Big Book of Chic

Кофены ширээг тань чимэх интерьер заслын тухай шилдэг номууд (фото 1)

Орчин цагийн шилдэг интерьер дизайнерын нэгт зүй ёсоор тооцогддог Майлз Рэдийн The Big Book of Chic номонд түүний алдартай дизайнууд болон түүнд урам зориг өгдөг уран бүтээлчид, тэдний бүтээлүүд багтсан байдаг. The Big Book of Chic ном таны ширээнд өнгө нэмэхээс гадна бүтээлч байдлыг тань нэмэгдүүлэх болно.

The Finer Things: Timeless Furniture, Textiles, and Details

Кофены ширээг тань чимэх интерьер заслын тухай шилдэг номууд (фото 2)

Интерьер дизайнер Кристиан Лемье, Майлз Рэд нарын хамтран гаргасан "The Finer Things" номонд тавилга, ханын цаас, декор гээд интерьерийг бүрдүүлэгч бүхий л зүйлсийн гарал үүсэл болоод тэд хоорондоо хэрхэн уусаж зохицдог тухай өвөрмөц, сонирхолтой байдлаар өгүүлсэн байдаг. Гэрээ хэрхэн тохижуулах тухай үнэтэй зөвлөгөөнүүдийг "The Finer Things" номоос олоорой.

Rick Owens: Furniture

Кофены ширээг тань чимэх интерьер заслын тухай шилдэг номууд (фото 3)

Дизайнер Рик Оуэнс чадварлаг загвар зохион бүтээгчээс гадна тавилгын дизайнер гэдгээрээ алдартай билээ. 2007 онд анхны тавилгын цуглуулгаа танилцуулж байсан тэрээр 2017 онд "Furniture" хэмээх интерьерийн номоо гаргасан байдаг. "Гранж ба гоо үзэсгэлэн нэгдсэн нь" хэмээх сэдэв дор бичигдсэн энэхүү ном танд интерьер дизайныг өөр өнцгөөс харахад тань туслах болов уу.

The Kinfolk Home: Interiors for Slow Living

Кофены ширээг тань чимэх интерьер заслын тухай шилдэг номууд (фото 4)

Орчин үеийн урлаг, дизайны шилдэг сэтгүүл болох The Kinfolk "The Kinfolk Table", "The Eye", "The Kinfolk Home", "The Kinfolk Entrepreneur" зэрэг урлаг дизайны холбогдолтой номууд гаргасан байдаг билээ. Тэдний нэг болох 2015 онд гарсан "The Kinfolk Home" номоос минимал, контемпорари хэв маягтай цэмцгэр өнгө аяс бүхий интерьерийн шийдлүүдийг олж харахаас гадна амар тайван амьдралын хэв маягт интерьер засал хэрхэн нөлөөлдөг тухай мэдлэгийг олж авах боломжтой.

TASCHEN: 100 Interiors around the world

Кофены ширээг тань чимэх интерьер заслын тухай шилдэг номууд (фото 5)

Алдарт Taschen хэвлэлийн газар дэлхийн шилдэг 100 дотоод заслыг харуулсан хоёр боть номыг гаргасан байдаг. Францын Биарриц хотоос эхлээд Бразил, Турк, Морокко гээд дэлхийн өнцөг булан бүр дэх хамгийн гайхалтай интерьерийн шийдэл, тэднийг хэрхэн бүтсэн түүхийг энэхүү номоос олж уншаарай.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх