Ева Лонгория, Наоми Уоттс болон бусад алдартнууд Канны хүрээнд зохиогдсон L’Oréal-ын семинарт оролцлоо
Франц маягийн гоо үзэсгэлэн
Канны кино наадмын албан ёсны хамтрагчдын нэг болох L’Oréal Paris брэнд хоёр хоногийн өмнө семинар зохион байгууллаа. Тэд улаан хивсэнд зориулж хэрхэн төгс будалт хийхийг зааж, Наоми Уоттс, Ева Лонгория, Даутцен Крез гэх зэрэг алдарт бүсгүйчүүд дээр жишээ болгон харууллаа
L'Oréal Paris сүүлийн хэдэн жилийн турш Канны кино наадмын үндсэн хамтрагчаар ажиллаж байгаа бөгөөд тэд жил бүр Холливүүдын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг брэндийн төлөөлөгчөөр сонгодог билээ. Хоёр хоногийн өмнө L'Oréal-ын нүүр хувиргагчид Канн хотын Круазетт эрэг дээр нүүр будалтын семинар зохион байгуулж, Наоми Уоттс, Жулианна Мур, Ева Лонгория, Даутцен Крез, Айшвария Рай ба Сьюзан Сарандон гэх үзэсгэлэнт бүсгүйчүүд дээр будалт хийж үзүүллээ. Бүсгүйчүүд дараагаар нь ёслолын улаан хивсэн дээгүүр алхаж, улам үзэсгэлэнтэй болсон төрхүүдээ хүмүүст гайхууллаа.