Канны кино наадмын нээлтийн ёслол дээр харагдсан шилдэг гоо сайхны төрхүүд
Европ ба Америк бүсгүйчүүд
Ихэвчлэн Өрнө болон Дорно зүгийн ялгааны талаар маш их яриа гардаг. Жишээ нь зарим эмэгтэйчүүд матт арьсыг илүүд үздэг бол, өөр нэг хэсэг нь гэрэлтсэн арьсанд дуртай байдаг. Мөн нүүрний гэрэл сүүдэр гаргаж, нүдээ смоки будалтаар будах хүсэлтэй хүмүүс байхад, зөөлөн ягаанаар хацраа будаад л орхидог бүсгүйчүүд ч бий. Харин Канны кино наадмын улаан хивсний үеэр Америк болон Европ бүсгүйчүүдийн ялгаа маш тодоор харагдлаа. Хэрэв Америк одууд үдшийн будалт хийж, үсээ ёслолын хэв маягаар янзалж, жижиг гэлтгүй бүх зүйлийг нарийн тооцоолсон байдаг бол, Франц бүсгүйчүүд өөрийн гэсэн дахин давтагдашгүй дүр төрхтэй бөгөөд арай чөлөөтэй мөртлөө тансаг харагдаж байв. Тэдний бага зэрэг замбараагүй байдлаар задгай тавьсан үс болон гэгээлэг, энгийн, нүүрний будалт нь үнэхээр цэмцгэр харагдаж байлаа. Харин та юу гэж бодож байна?
Европ
Америк