Хайх

76 дахь удаагийн Эмми наадмын ялагчид тодорлоо: Baby Reindeer, Shōgun болон бусад

76 дахь удаагийн Эмми наадмын ялагчид тодорлоо: Baby Reindeer, Shōgun болон бусад

Text: Э.Цовоо


Америкийн телевизийн салбарын дээд шагнал болох 76 дахь удаагийн Эмми шагнал гардуулах ёслол амжилттай болж өндөрлөлөө. Тус наадамд өмнө оны зургаадугаар сарын 1-нээс энэ оны тавдугаар сарын 31-ний өдрийн хооронд телевизийн оргил буюу оройн цагаар цацагдсан бүтээлүүд нэр дэвшсэн билээ. Эдгээрээс 17 дугаар зууны феодалын нийгмийн үеийн Япон орны тухай өгүүлэх Shōgun цуврал хамгийн олон номинацид буюу нийт 25 төрөлд нэр дэвшиж, гол дөрвөн шагналын эзэн болж бахдам амжилтыг үзүүлжээ. Харин үзэгчдийн хамгийн хайртай цувралуудын нэг болох The Bear өмнөх жилүүдийнхээ амжилтыг бататгаж жанрынхаа ихэнх шагналыг түүсэн байна.

Цаашлаад кино сонирхогчид төдийгүй кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байсан триллер, драм жанрын Baby Reindeer цуврал төрөлдөө шилдэг цуврал, шилдэг зохиолын шагналыг хүртжээ. Тус цувралын зохиолч Ричард Гадд Baby Reindeer бүтээлийг өөрийн үзэж туулсан амьдралаасаа сэдэвлэн бүтээж, өөрөө гол дүрд нь тоглосон гэдгээрээ олон нийтийн анхаарлыг багагүй татаад байсан юм. Түүнчлэн тус цувралд Мартагийн дүрийг бүтээсэн жүжигчин Жессика Ганнинг төрөлдөө шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин шагналын эзнээр тодорсон байна.

Ингээд 76 дахь удаагийн Эмми шагнал гардуулах ёслолын ялагчидтай дэлгэрэнгүй танилцана уу. 


Шилдэг утга уянгын цуврал

Shōgun

76 дахь удаагийн Эмми наадмын ялагчид тодорлоо: Baby Reindeer, Shōgun болон бусад (фото 1)

Шилдэг инээдмийн цуврал

Hacks

Шилдэг богино цуврал

Baby Reindeer

76 дахь удаагийн Эмми наадмын ялагчид тодорлоо: Baby Reindeer, Shōgun болон бусад (фото 2)

Утга уянгын цувралын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин

Хироюки Санада, Shōgun

Утга уянгын цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин

Анна Савай, Shōgun

76 дахь удаагийн Эмми наадмын ялагчид тодорлоо: Baby Reindeer, Shōgun болон бусад (фото 3)

Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин

Жереми Аллен Уайт, The Bear

76 дахь удаагийн Эмми наадмын ялагчид тодорлоо: Baby Reindeer, Shōgun болон бусад (фото 4)

Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин

Жин Смарт, Hacks

76 дахь удаагийн Эмми наадмын ялагчид тодорлоо: Baby Reindeer, Shōgun болон бусад (фото 5)

Богино цуврал, эсвэл киноны шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин

Ричард Гадд, Baby Reindeer

Богино цуврал, эсвэл киноны шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин

Жоди Фостер, True Detective: Night Country

Утга уянгын цувралын шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин

Билли Крудуп, The Morning Show

Утга уянгын цувралын шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин

Элизабет Дебики, The Crown

76 дахь удаагийн Эмми наадмын ялагчид тодорлоо: Baby Reindeer, Shōgun болон бусад (фото 6)

Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин

Эбон Мосс-Бачрах, The Bear

Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин

Лиза Колон-Заяс, The Bear

Богино цуврал, эсвэл киноны шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин

Ламорн Моррис, Fargo

Богино цуврал, эсвэл киноны шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин

Жессика Ганнинг, Baby Reindeer

Утга уянгын цувралын шилдэг зохиол

Вилл Смит, Slow Horses

Инээдмийн цувралын шилдэг зохиол

Люсиа Аниэлло, Пол В.Даунс, Жен Статски, Hacks

76 дахь удаагийн Эмми наадмын ялагчид тодорлоо: Baby Reindeer, Shōgun болон бусад (фото 7)

Богино цуврал, антологи цуврал, эсвэл киноны шилдэг зохиол

Ричард Гадд, Baby Reindeer

Утга уянгын цувралын шилдэг найруулга

Фредерик Э.О.Той, Shōgun

Инээдмийн цувралын шилдэг найруулга

Кристофер Сторер, The Bear

Богино цуврал, антологи цуврал, эсвэл киноны шилдэг найруулга

Стивен Заиллиан, Ripley

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх