Хайх

Netflix дээрх “Bridgerton” цувралыг яагаад үзэх хэрэгтэй вэ?

Netflix дээрх “Bridgerton” цувралыг яагаад үзэх хэрэгтэй вэ?

Тус цуврал нь эхний 28 хоногтоо 82 сая үзэлт цуглуулжээ

Text: Buro.Mongolia


Netflix-ийн дэд ерөнхийлөгч, продюсер Жинни Хоу саяхан нээлтээ хийсэн "Bridgerton" цуврал яагаад ийм амжилттай байгааг тайлбарлажээ. Энэхүү төсөл нь дэлгэцнээ гарснаас хойших эхний 28 хоногт 82 сая үзэлт цуглуулж, Японоос бусад бүх оронд эхний байрыг эзэлсэн байна.Цуврал олны дунд ийм эрэлттэй, их үзэлттэй байгаа шалтгааныг Хоу дараах гурван шалтгаанаар тайлбарласан байна.

Хайр дурлал

Продюсерын онцолсноор хүн бүр л хайр дурлалын түүхийг унших, үзэх дуртай. "Дафни болон Саймон нарын романс, тэдний тансаг костюмууд, эргэн тойрны гоёмсог чимэглэл бүгд нийлээд хүн бүрийн мөрөөдлийн ертөнцийг бий болгосон. Ямар ч насны, ямар ч хүн бодит байдлаас түр ч болов зугтан, тэрхүү ертөнцөд очихыг хүснэ" хэмээн Хоу хэлжээ.

Бүтээлч хандлага

"Bridgerton" цувралын үйл явдал Лондон хотноо 1813 онд болж өрнөдөг ч хотын өнгө төрх тухайн үеийн бодит байдлаас үл ялиг ондоо, илүү "өнгөлөг" байдлаар гардаг. Гол дүрүүдийн өнгө төрх ч мөн нэлээдгүй өнгөлөг, тансаг болсон тул ердийн нэгэн түүхэн сэдэвтэй цувралуудтай харьцуулбал "Bridgerton" илүү зугаатай, секси, сүрлэг болж чадсан.

Олон талт байдал

Хоугийн бодлоор энэхүү цуврал нь дэлхий дахинаа ийм амжилттай байгаа гол шалтгаануудын нэг нь гол дүрүүдийн олон талт байдалд оршиж байгаа гэнэ. Цувралд эмэгтэйчүүд болон өнгөт арьстнуудын эрх, боломжийг илүү тэлж өгсөн юм. Жишээ нь Шарлотта хатны түүхийг "Bridgerton"-ы продюсерууд өнгөт арьстай хатны өнцгөөс өгүүлсэн байгаа. Мөн цувралын гол дүрийн эмэгтэйчүүд бүгд маш хүчирхэг, бие даасан зан чанартай нь үзэгчдэд ихэд таалагджээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх