Хайх

Netflix-ийн судалгаа: Хүмүүс цуврал үзэж дуусаад юу хийдэг вэ?

Netflix-ийн судалгаа: Хүмүүс цуврал үзэж дуусаад юу хийдэг вэ?

Түр зуурын завсарлага

Text: Buro.Mongolia


Зураг:

Netflix хүмүүс дуртай цувралаа үзэж дуусаад яг юу хийдэг болохыг олж мэдэхээр нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Тэд 2016 оны нэгдүгээр сараас аравдугаар сар хүртэл 86 сая хэрэглэгчдийнхээ зан байдлыг шинжсэн байна. Үр дүнд нь хэрэглэгчдийн дийлэнх буюу 59% тодорхой нэг цуврал үзэж дуусаад 2-3 хоногийн дараа дахин өөр нэг шинэ цуврал эхлүүлдэг гэдэг нь тодорхой болжээ. Харин энэ "цувралгүй" хугацаанд дээр дурдсан хүмүүсийн 61% нь кино үздэг гэнэ. Тэгвэл тэдний сонгосон кино нь зүгээр ч нэг кино биш бөгөөд харин саяхан үзээд дууссан цувралтай нь төстэй байжээ. Жишээлбэл, "House of Cards" цувралын дараа "Beasts of No Nation" киног үздэг байна. Хэдийгээр улс төрийн сэдэв дайнаар солигдож байгаа ч энэ хоёр бүтээлийн гол дүрийн баатар нь тууштай, харгис удирдагчид юм.

Netflix-ийн судалгаа: Хүмүүс цуврал үзэж дуусаад юу хийдэг вэ? (фото 1)

Хэрэв цувралын үйл явдал бодит явдлаас сэдэвлэсэн бол жинхэнэ амьдрал дээр юу болсныг мэдэх гэж үзэгчид дараа нь баримтат киног нь үздэг байна. Тухайлбал, Пабло Эскобарын тухай өгүүлдэг "Narcos" цувралыг үзсэний дараа хүмүүс "Cartel Land" эсвэл мексикийн төр болон хар тамхины худалдаачдын дайны тухай гардаг "Narco Cultura" баримтат кинонуудыг үздэг гэнэ.

Дээрх дүрэм зөвхөн аймшгийн кинонуудад л үйлчилдэггүй. Хүмүүс "American Horror Story" цувралын дараа "A Nightmare on Elm Street"-ийг биш харин "Zootopia"-г үздэг байна.

цааш үзэх