Шинэ жил: Баяраар үзэх шилдэг 10 кино
Бүх цаг үеийг хамарсан
Бюро 24/7-гийн уншигч та бүхэнд энэ удаад шинэ жилийн баяртай холбогдолтой, шилдэг 10 киноны жагсаалтыг хүргэхээр бэлдлээ. Аливаа баярын үеэр тухайн үйл явдалтай холбоотой кинонууд үзэгчдийн анхаарлыг байнга татдаг. Тийм ч учраас дэлхийн кино зах зээлийн гол ѳнгийг тодорхойлогч орнууд Шинэ жилийн үеэр гаргахаар Зул сарын сэдэвтэй кино их хийдэг. Үүнээс хамааран Шинэ жилийн баярын үеэр телевизүүдээр голчлон Зул сарын тухай кино гаргадаг билээ. Гэвч Зул сар, Шинэ жилийн үүх түүх, тэмдэглэх хэлбэр нь хоорондоо ѳѳр баярууд шүү дээ. Тэгэхээр би жагсаалтыг гаргахдаа аль болох шинэ жилийн уур амьсгалыг бүрдүүлж чадах, үзээгүй удсан киноноос сонгохыг хичээлээ.
10. Энэ хүүхнүүд үү? (1963)
Москвагийн олон улсын кино наадмаас "Залууст зориулсан шилдэг кино бүтээл"-ийн шагналыг хүртсэн энэхүү кино 1963 онд гарсан билээ. "Энэ хүүхнүүд үү" кино бол Монголын кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг инээдмийн киноны нэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Инээдмийн тѳрлийн киног Монголд хѳгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан нэрт найруулагч П.Доржпаламын дөрөв дэх уран бүтээл бѳгѳѳд тэрбээр уг киноноос ѳмнѳ "Морьтой ч болоосой", "Бидэнд юу саад болж байна" хэмээх анхдагч инээдмийн кинонуудыг найруулаад байсан юм. Киноны зохиолыг суут зохиолч, тѳрийн хошой шагналт Ч.Лодойдамба бичсэн бол киноны хѳгжмийг Л.Мѳрдорж зохиож, олон арван дамжсан бүтээл болгосон. Нийт долоон бүлэгт уг кино анхны инээдмийн киноноос гадна хүйсийн тэгш эрхийн тухай дэлгэцэнд тусгасан анхны кино ч мөн юм.
9. The Holiday (2006)
Шинэ жил, зул сарын баярын алийг нь ч тодотгоогүй, хоёр тивийн хооронд ѳрнѳх хайр сэтгэлийн үйл явдалтай энэ кинонд бүгд дуртай. Цастай болон халуун орны орчин, сэтгэл татам жүжигчид гээд ѳѳлөхѳѳргүй тун сайн кино. Шинэ жилийн баяр бусад баяраас илүү ид шидийн гэмээр мэдрэмж төрүүлдэгээрээ үргэлж ѳѳр байдаг. Харин энэ кино тийм л өрнөл зохиолыг инээдмийн хэлбэрт тун сайн уусгаж чадсан. Хэдийгээр кино шүүмжлэгчдээс ѳндѳр үнэлгээ аваагүй ч, үзсэн хүн бүрт инээд бэлэглэж чаддаг нь энэ киноны хамгийн том хүч болов уу.
8. The Hudsucker Proxy (1994)
Коены ахан дүүсийн инээдмийн тѳрлѳѳр хийсэн цѳѳхѳн киноны нэг. Ер нь ах дүүсийн хамгийн муу амжилт үзүүлж, бага орлого олсон ч кино юм. Киноны зохиолыг 1985 бичиж дуусгасан боловч хийх хөрөнгө босгох ажил асар удсан. Харин зохиолтойгоо харьцуулахад харьцангуй бага зардлаар бүтсэн уг киноны тусгай эффэктийн ажил л кино амжилтыг хойш нь татсан юм. Гэхдээ энэ киноны зохиол, үйл явдал, орчин нь Шинэ жилийн баярыг харуулж чадсан шилдэг кинонуудын нэг болгосон. Кино үзэхдээ шүүмжлэгчдийн үнэлгээг харгалзан үзэж сонголтоо хийдэг үзэгчдэд хэлэхэд Коены ах дүүс бол ѳнѳѳ цагийн Холливуудын хамгийн чадварлаг зохиолч, найруулагчид шүү. Тиймээс үзэхгүй орхилгүй, тухлан сонирхохыг санал болгож байна.
7. About a Boy (2002)
Зохиолын хувьд эхлэлдээ тѳгсгѳл нь тодорхой байдаг кино боловч дүрүүдийн насны онцлог, амьдралын хэв маяг, үүнээс үүсэх зѳрчлүүд нь энэ киног сайхан чимж ѳгсѳн. Хайр сэтгэл, халамж гээд кинон дахь ѳѳр, ѳѳр зан аашууд бие, биендээ хэрхэн тусах нь үнэхээр сэтгэл хѳдѳлгѳм байдаг. Киноны найруулагч, зохиолч, найруулагчийн ажлыг бидний сайн мэдэх "Америк бялуу" киног бүтээсэн ах дүү Крис болон Пол Уайтз нар хийжээ. Кино гарсан жилдээ Оскарын наадмын шилдэг дэлгэцийн зохиол тѳрѳлд ѳрсѳлдсөн. Мөн "About A Boy" киног гарснаас хойш түүнтэй утга агуулга болон дүрүүд нь ижил олон киног Холливүүдэд хийсэн ч эх киногоо гүйцэх хэмжээний кино гараагүй гэдгийг дурьдах ёстой.
6. Би Чамд Хайртай (1985)
Баяраар заавал аз жаргалтай, эсвэл хѳгжилтэй кино үзэх ёстой гэж үү? Сэдвийн хувьд хэдий гунигтай ч Монгол хүмүүсийн шинэ жилийн сэтгэхүйд гүн туссан кино юм. Киноны тѳсггѳлд Үрлээгийн тэвэрсэн бэлэг задардаг хэсэг бараг бүх реклам, хошин жүжигт буусан гэхэд хилсдэхгүй. Нэгэн сонирхолтой харьцуулалт хийхэд Холливүүдын хамгийн алдартай шилжилтийн насныхны тухай ѳгүүлэх "The Breakfast Club" кино мѳн 1985 онд дэлгэцэнд гарч байжээ. Би чамд хайртай киноны зохиолыг И.Нямгаваа бичиж Б.Балжинням найруулж, хожим нь Hero Enterteinment шинэчилсэн хувилбараар гаргасан юм.
5. Into The Wild (2007)
Улирч буй оны сүүлийн ѳдрүүдэд хүмүүс илүү романтик байдаг болов уу. Бүгд шинэ оныг сайн сайхнаар мѳрѳѳдѳж, ѳѳрсѳддѳѳ шинэ зорилт тавьж, бас хэзээ нэгэн цагт биелүүлэхийн тѳлѳѳ хѳѳцѳлдѳж байгаа мѳрѳѳдлѳѳ эргэн хардаг. "Into The Wild" кинонд шинэ жилтэй холбоотой гэх юм бараг юу ч байхгүй ч, баярын уур амьсгал орсон эдгээр ѳдрүүдэд үзсэн хүн бүрт мѳрѳѳдѳл, зорилгын тухай бодлыг улам хүчтэй болгож чадах сайхан кино юм. Үзэж амжаагүй байгаа хүмүүст багахан мэдээлэл хүргэхэд, өѳрийгѳѳ таньж мэдэхийн тулд нэгэн залуу эр ѳѳрт байсан бүх эд хѳрѳнгѳѳ хандивлаж, эзгүй зэлүүд ой, тал нутгаар ганцаар аялах болно. Шон Пеннийг сайн жүжигчин гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин түүнийг чадварлаг найруулагч болж чадна гэдгийг энэ кино баталсан билээ. Перл Жем хамтлагийн Эдди Веддэр киноны дуунуудыг зохиосон бѳгѳѳд энэ нь киноны үйл явдалд гайхалтай зохицсон.
4. Ирония судьбы, или С лёгким паром! (1976)
Монгол хүн бүрийн үзсэн, бас шинэ жилийн үеэр телевизүүдээр байнга гаргадаг, улиг болсон кино. Гэхдээ л жил болгон үзэхэд ирдэг инээд хөөр, таатай уур амьсгал нь багасаагүй нь энэ киноны ид шид болов уу! Кино Мосфильм студийн түүхэн дэх хамгийн амжилттай бүтээл болсон ба Зѳвлѳлтийн үеийн телевизийн хамгийн олон хүн үзсэн кино юм. Киног анхнаасаа телевизид зориулан хийсэн юм. 1976 оны 1 сарын 1-нд анхны цацалтаа хийхэд нийт 100 сая үзэгч уг киног үзжээ. Мөн үзэгчдийн хүсэлтээр телевизээр дахин давтаж гаргасан анхны кино болсон юм. Дараа нь тус киноны зохиолыг хураангуйлж, тухайн жилийнхээ дөрөвдүгээр сард театрын тайзнаа найруулан тавьсан бѳгѳѳд нийт долоон сая тасалбар борлуулж байжээ.
3. Trading Places (1983)
Марк Твений "Хунтайж ба гуйлгачин" зохиолын орчин цагийн үргэлжлэл. Киног 15 сая доллараар бүтээж, 93 сая долларын ашиг хийснээр тухайн жилийн хамгийн ѳндѳр орлоготой киноны жагсаалтанд дөрөвдүгээр байранд бичигдэж байжээ. Киноны үйл явдалд ах дүү хоёр саятан хоорондоо мѳрийцѳн, гудамжны хулгайч, амжилттай залуу бизнесмэн хоёрын амьдралыг солих болно. Киноны гол дүрд Эдди Мерфи, Дон Айкройд нар тоглосон бѳгѳѳд шинэ жилийн сэдэвт кинотой холбоотой бүх л жагсаалтыг тэргүүлдэг кино юм.
2. The Apartment (1960)
The Apartment кино дэлхийн II дайны шуурганаас зугатан Америк руу цагаачласан олон зуун авяаслаг еврэйн нэг болох Билли Уайлдерын хамгийн шилдэг бүтээл юм. Монголын үзэгчид түүнийг "Сабрина" киногоор нь илүү таних болов уу. Энэ кино гарсан жилдээ нийт Оскарын арван төрөлд нэр дэвшиж, тавд нь ялж байжээ. Уайлдерийн кинонууд ихэнхидээ том корпораци нийгмийн давхаргаа ѳѳрчлѳхийн тѳлѳѳ зүтгэж буй түүхийг ѳѳр, ѳѳр байдлаар үзүүлсэн байдаг. Киноны гол дүрийн залуугийн амжилтанд хүрэхийн тѳлѳѳх зүтгэл нь ѳнѳѳгийн Монголын залуусын амьдралтай нэлээд тѳстэй. "The Apartment" хошигнол, хайр дурлал, халуун дулаан элчээр дүүрэн кино юм.
1. The Gold Rush (1925)
Чарли Чаплины ѳѳрѳѳ зохиолыг нь бичиж, найруулж, продюсерлан гол дүрд нь тоглосон кино. Америк дахь алтны эрэлчдийн талаар ѳгүүлэх энэхүү киноны шинэ жилийн хэсэг, ер нь кино тэр чигээрээ хүн бүрийн мѳрѳѳдлийг буулгасан гэлтэй. Энэ жил тус кино 90 жилийн ойгоо тэмдэглэж, одоог болтол шинэ жилийн хэсгийг хамгийн сайн үзүүлсэн кино гэх алдараа алдаагүй байгаа билээ. Кино театруудад гарахдаа нийт дөрвөн сая гаруй долларын ашиг олсноор бүх цаг үеийн хамгийн ѳндѳр орлоготой дуугүй кино болсон. Дээр нь "The Gold Rush" бол Чаплины бүтээсэн хамгийн шилдэг дуугүй кино билээ.