Хайх

Венецийн 72-дугаар кино наадам хөтөлбөрөө толилууллаа

Венецийн 72-дугаар кино наадам хөтөлбөрөө толилууллаа

ОХУ-ын Александр Сокуровын бүтээл гол тэмцээнд


Зураг:

Венецийн 72-р кино наадам энэ жилийн шалгаруулалтанд орох бүтээлүүдийг танилцууллаа

"Франкофония. Германы эзэгнэлд орсон Лувр" нь Александр Сокуровын шинэ бүтээл юм. Энэ кинонд дэлхийн II дайны үед Францын Луврын музейн урлагийн бүтээлүүдийг хэрхэн аврахыг оролдож буйг үзүүлнэ. Кино бүтээх төсөлд Франц, Герман, Нидерландын уран бүтээлчид хамтран ажилласан билээ. Найруулагч өмнө нь бас музейтэй холбоотой бүтээл хийж байсан. Тэр нь 2002 онд Их Петр хааны "Өвлийн ордон" буюу өнөөгийн  Эрмитаж музейд өрнөх драма юм. Энэ кино дэлхий даяар үнэлэгдэж, салбарын шүүмжлэгчдээс гадна бүхий л үзэгчдийн таашаалд нийцсэн.  Венецийн кино наадмын дурсамжинд ч Сокуровын дөрвөн жилийн өмнө "Алтан арслан"-гийн эзэн болсон Германы сонгодог урлагийг эргэн дурссан  "Фауст" бүтээл тодхон бий.

Венецийн 72-дугаар кино наадам хөтөлбөрөө толилууллаа (фото 1)

Сокуровын бүтээлээс гадна кино наадамд хүйсээ сольсон Дани зураач Эйнар Вегенерийн дүрийг Эдди Рэдмэйн бүтээж, Том Хуперын найруулсан "Дани бүсгүйчүүд" нэр дэвшсэн бийна. Түүнчлэн гол дүрүүдэд нь Тильда Суинтон, Рэйф Файнс нар тоглож Луки Гуаданьиногийн найруулсан "Том цалгидас", мөн Дрейк Доримусын технологийн дээд дэвшилд хүрсэн ч бэрхшээлээсээ ангижирч чадаагүй ирээдүй цагийн амьдралыг харуулсан "Тэнцүү" гэх зэрэг бүтээлүүд нэр дэвшээд байна.

Венецийн 72-дугаар кино наадам хөтөлбөрөө толилууллаа (фото 2)

Шилдгийн шилдгүүдийг Альфонсо Куароноор ахлуулсан шүүгч нарын бүрэлдэхүүн сонгох ба түүний багийн бүрэлдэхүүнд дуулиант "Ида"-г зохиогч Павел Павликовски, Каннын кино наадмын шагналт Хоу Сяосянь, кино зохиолч, найруулагч Эммануэль Каррер болон жүжигчин Диана Кругер, Элизабет Банкс нар ороод байгаа юм.

Венецийн 72-р кино наадам энэ жилийн 9-р сарын 2-ноос 12-ныг дуустал үргэлжлэх ба "Эверест" кино бүтээлээр нээлтээ хийх болжээ.

цааш үзэх