Хайх

James Bond киноны найруулагч Сэм Мендес, Венецийн кино наадмын шүүгчдийн удирдлагаар сонгогдлоо

James Bond киноны найруулагч Сэм Мендес, Венецийн кино наадмын шүүгчдийн удирдлагаар сонгогдлоо

Шүүгчдийн тэргүүнээр Сэм Мендес шалгарлаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Их Британийн кино найруулагч Сэм Мендес, дэлхийн хамгийн хѳгшин кино наадам болох Венецийн 73 дахь удаагийн кино наадмын шүүгчдийг тэргүүлэхээр боллоо

American Beauty болон James Bond-ын кинонуудаараа Оскарын шагнал хүртэж байсан Сем Мендес "Энэхүү хүндтэй ажлыг хийлгэхээр намайг сонгосонд би их баяртай байна, дэлхий даяар кино хийдэг авьяастнуудтай мэндчилж байна" хэмээлээ.

Кино наадмын дарга Альберто Барбера "Түүний кино болон театрын бүтээлүүд хамгийн өндөр шаардлагатай шүүмжлэгчид, үзэгчдийн таашаалд хүрч, газар зүй болон соёлын хязгаарыг давсан"-гэж хэлжээ. Сэм Мендес кино, театрын ажлуудаараа үзэгчдийн дунд алдартай юм.

Энэ жилийн Венецийн кино наадам наймдугаар сарын 31-ээс есдүгээр сарын 10-ны хооронд зохион байгуулагдана.

 

цааш үзэх