Хайх

Видео тоглоомоос сэдэвлэсэн удахгүй нээлтээ хийх бүтээлүүд

Видео тоглоомоос сэдэвлэсэн удахгүй нээлтээ хийх бүтээлүүд

Text: Buro.Mongolia


Видео тоглоомоос сэдэвлэсэн кино, цувралууд сүүлийн жилүүдэд олноор хийгдэж, кино сонирхогчид болон шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аван багагүй амжилттай байгаа билээ. Бидний зүгээс удахгүй цацагдах, хүлээлт өндөртэй байгаа, алдартай видео тоглоомын франчайз бүтээлүүдийг онцлон хүргэж байна.


Borderlands

Дүрийн хөгжүүлэлт сайтай, сонирхолтой үйл явдалтай гэдгээрээ алдартай “Borderlands” тоглоомын цуврал ирэх оны дөрөвдүгээр сарын 9-нд цацагдана. Цувралыг “Hostel”, “Piranha” зэрэг аймшгийн бүтээлүүдээрээ алдартай зохиолч, найруулагч Эли Рот гардан бүтээж байгаа юм. Мөн Кейт Бланшетт, Кевин Харт, Жек Блэк зэрэг жүжигчид тоглож байгаа учир үзэгчид тэсэн ядан хүлээж байгаа гэнэ.

Видео тоглоомоос сэдэвлэсэн удахгүй нээлтээ хийх бүтээлүүд (фото 1)

Return to Silent Hill

Хамгийн алдартай аймшгийн тоглоомуудын нэг “Return to Silent Hill” ирэх онд бүрэн хэмжээний кино болж гарахаар болжээ. Гол дүрийн залуу Жеймс Сандерлэнд хуучин хайртаасаа ирсэн нууцлаг захидлаас болж жихүүдэс хүрэм хот руугаа буцаж буйгаар үйл явдал өрнөх аж.

Видео тоглоомоос сэдэвлэсэн удахгүй нээлтээ хийх бүтээлүүд (фото 2)

Minecraft

Warner Bros. студийн зүгээс “Minecraft” тоглоомыг бодит амьдрал дээр авчрах ажилдаа аль хэдийн ханцуй шамлан орсон байна. Гол дүрд Жейсон Момоа, Педро Паскаль нар тоглохоор болсон ба дан ганц тоглоомын түүх дээр суурилан үйл явдал өрнөхгүй гэсэн учир үзэгчид маш өндөр хүлээлттэй байгаа юм.

Видео тоглоомоос сэдэвлэсэн удахгүй нээлтээ хийх бүтээлүүд (фото 3)

God of War Ragnarok

Өнгөрсөн онд олон нийт болон тоглоом шүүмжлэгчдийн зүгээс хамгийн сайн үнэлгээ авч чадсан “God of War Ragnarok” франчайзыг Amazon студиэс цуврал болгон бүтээхээр төлөвлөгджээ. Үйл явдлын хувьд Грекийн дайны бурхан Кратос болон түүний хүү Атерус нар домог зүйн ертөнцөөр аялах тухай өгүүлэх аж.

Видео тоглоомоос сэдэвлэсэн удахгүй нээлтээ хийх бүтээлүүд (фото 4)

Fallout

Анх 1997 онд гарахдаа дан ганц хүүхдүүдийн сонирхлыг татаад зогсохгүй насанд хүрэгчдийн дунд тэсрэлт болж байсан тоглоом бол “Fallout”. Тэгвэл Amazon студиэс тус бүтээлийг цуврал болгон 2024 оны дөрөвдүгээр сарын 12-нд үзэгчдийн хүртээл болгохоор зэхэж байгаа юм. Гол дүрүүдэд жүжигчин Уолтон Гоггинс, Кайл Маклахлан болон Элла Пурнелл нар тоглохоор болжээ.

Видео тоглоомоос сэдэвлэсэн удахгүй нээлтээ хийх бүтээлүүд (фото 5)

The Mortuary Assistant

Хэдий 2022 онд анх видео тоглоомын ертөнцөд нээлтээ хийсэн ч багагүй амжилтыг олж чадсан “The Mortuary Assistant” бүрэн хэмжээний кино болон цацагдахаар болсон байна. Кино зохиолын хувьд тоглоомын үйл явцтай ижил ба цогцос хадгалах газар ажилдаг нэгэн бүсгүй шөнө цогцсууд нь амь орж байгаа талаар мэдэж, тэдэнтэй тулалдан амьд гарахын төлөө тэмцэх юм.

Видео тоглоомоос сэдэвлэсэн удахгүй нээлтээ хийх бүтээлүүд (фото 6)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх