Хайх

Жеймс Бонд дахин дэлгэцнээ: \"No Time to Die\" киноны нээлтийн арга хэмжээ

Жеймс Бонд дахин дэлгэцнээ: "No Time to Die" киноны нээлтийн арга хэмжээ

Text: Buro.Mongolia


Лондон хотын Royal Albert Hall концертын танхимд цар тахлаас үүдэн гурван ч удаа хойшлогдоод байсан Жеймс Бондын талаар өгүүлэх “No Time to Die” киноны нээлтийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Нээлтийн ёслолд Бен Уишоу, Эмма Радукану, Билли Айлиш, Кембрижийн гүн Уильям, гүнгийн авхай Кейт Миддлтон, ханхүү Чарльз, түүний гэргий Камилла болон бусад алдартнууд оролцсон юм. Түүнчлэн цар тахлын голомтод ажилласан ажилчдадаа талархсанаа илэрхийлэх үүднээс эмнэлэг болон цэргийн албан хаагчдыг тусгайлан урьж оролцуулжээ.

Жеймс Бонд дахин дэлгэцнээ: "No Time to Die" киноны нээлтийн арга хэмжээ (фото 1)
Жеймс Бонд дахин дэлгэцнээ: "No Time to Die" киноны нээлтийн арга хэмжээ (фото 2)
Жеймс Бонд дахин дэлгэцнээ: "No Time to Die" киноны нээлтийн арга хэмжээ (фото 3)

Сонирхуулахад, “No Time to Die” бүтээл нь Их Британийн тагнуул 007 буюу Жеймс Бондын сэдэвтэй 25 дах кино бөгөөд гол дүрд нь алдарт жүжигчин Дэниел Крейг тоглосон тав дах уран бүтээл юм. Харамсалтай нь, өдгөө 53 настай Дэниел Крейгийн хувьд “No Time to Die” кино нь Жеймс Бондын дүрийг бүтээх сүүлийн кино нь болж байна. “Эцсийн дүндээ бид өөрсдөдөө биш гагцхүү үзэгчдэд зориулан уг киног хийсэн. Тиймдээ ч кино маань үзэгчдэд хүрсэн. Энэ бол хүчирхэг түүхийг өгүүлэх гайхалтай бүтээл” хэмээн Дэниел онцолсон юм.

Бүтээлийн найруулагчаар “Beasts of No Nation”, “It” кинонуудаараа танигдсан Кэри Фукунага ажилласан бөгөөд Лея Сейда, Ана де Армас, Жуди Денч болон Лашана Линч нар эмэгтэй гол дүрүүдэд тогложээ. Харин дуучин Билли Айлиш киноны дууг бичиж, дуулаад зогсохгүй уг бүтээлээрээ Грэммигийн шагнал гардуулах ёслолын “Визуал медиад зориулагдсан шилдэг дуу” төрөлд ялалт байгуулсан юм.

цааш үзэх