Хайх

Дуучин Г.Анхмаа анхны соло уран бүтээлээ гаргалаа

Дуучин Г.Анхмаа анхны соло уран бүтээлээ гаргалаа

“Би Чиний Хайртай Бүсгүй”

Text: Buro.Mongolia


Зураг: Г.Мишигбат

Дуучин Г.Анхмаа соло уран бүтээлээ туурвиж эхэллээ. Түүний анхны сингл болох “Би Чиний Хайртай Бүсгүй” бүтээлийг хүлээж авна уу

3 Охин хамтлагийн гишүүн гэдгээрээ анх олонд танигдсан дуучин Г.Анхмаа 2019 онд соло уран бүтээл дээр төвлөрөн хөгжмийн ертөнцөд цоо шинэ дүр төрхтэйгөөр гарч ирж байна. Тэрээр бие даасан цомог гаргахаар ажиллаж байгаа бөгөөд цомгийнхоо анхны дуу болох "Би Чиний Хайртай Бүсгүй" бүтээлийг олонд хүргэхэд бэлэн болгоод байна. Энэхүү дууны үг, аяыг Никитон хамтлагийн гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших бичжээ. 

2001 онд Хөгжим бүжгийн коллежийг төгөлдөр хуурын мэргэжлээр, 2007 онд СУИС-ийн кино драмын ангийг тус, тус төгссөн Г.Анхмаа 2005 онд 3 Охин хамтлагт орсноор нийт гурван тоглолт, 30 гаруй видео клип хийж, зургаан цомог гаргасан билээ. Мөн тэрээр 2009 оноос эхлэн кино урлагийн ертөнцөд хөл тавьж, хэд хэдэн амжилттай бүтээлд гол дүр бүтээгээд амжсан. Харин анхны соло уран бүтээлийн талаар тодруулахад Г.Анхмаа "Би Чиний Хайртай Бүсгүй" дууны видео клип тун удахгүй цацагдана хэмээн мэдэгдлээ.

цааш үзэх