Хайх

BURO. Playlist: Артист Nomtii санал болгож байна

Text: Б.Энххүслэн


"Гоё дуу хамгийн энгийн байдаг хэр нь хамгийн гүнзгий мэдрэмж өгдөг. Сонсоод байхаар зохиосон хүнийх нь мэдрэмж анзаарагддаг"

The Colors хамтлагийн гитарчин, даралтат хөгжимчин, The Ballroom студийн үүсгэн байгуулагч, Playtime наадмын продакшн хариуцсан захирал, дууны инженер, артист Nomtii BURO.-гийн уншигчдад зориулан өөрийн плейлистээсээ хуваалцлаа. Энэхүү плейлист нь түлхүү зөөлөн хэмнэлтэй дуунуудаас бүрдсэн бөгөөд та сэтгэлээ тайтгаруулахыг хүссэн үедээ, эсвэл зүгээр л хуучин дуунуудаасаа залхаж шинэ аялгуу хайж байгаа бол сонсоод нэг үзээрэй. 

Nomtii-н хувьд үргэлж хөгжимтэй ойр байдаг тул нэг дуугаа олон дахин сонсдоггүй, амархан уйдчихна гэж боддог учраас шинэ дуу хайх нь элбэг. Тэрээр тус плейлистэд багтсанаас Аксель Боманы "Out Sailing" бүтээлийг хамгийн сүүлд олсон байна. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх