Хайх

Бюро 24/7 playlist: Ерөнхий редакторын сонголтоор

Бюро 24/7 playlist: Ерөнхий редакторын сонголтоор

Tabula Rasa

Text: Ж.Чинбат


Энэ долоо хоногийн хөгжмийн жагсаалтаа гаргахдаа би таныг өнгөрч буй оныхоо хамгийн амттай, сайхан дурсамжуудыг нэхэн санаасай гэж хүслээ. Та өөрийгөө урамшуулсан бодлоор цэнэглэж, цэнгэг агаар шиг эрч хүч өөртөө бэлэглээрэй

Хөгжим сонсонгоо сэтгэлээ цэвэрлэн хоослож, ирэх оноо цагаан цаас шиг бодолтой угтах дуртай хүмүүс байдаг. Тэд өнгөрсөн жил өөртөө тохиолдсон бүх таагүй зүйлсийг уучилж, мартаад, сэтгэлээ зөвхөн аз жаргал, баяр баясгалангаар дүүргэхэд бэлддэг. Та ч мөн үүнийг хийхийг хүсвэл тэр үед сонсох хөгжим санал болголоо. Эдгээр дуунаас Mongol Mix Project-ын DJ Үүрээгийн "04:58" бүтээлийг онцолж байна. Үүр цайхын өмнөх агшин мэт электроник аялгуунд уртын дууны уудам орон зай илэрхийлсэн шуранхай сайхан зохицсон байгаа.

цааш үзэх