Хайх

Бюро 24/7 Playlist: Репэр Энэрэл, N.M.N, Mrs.M, Rokit Bay, Desant, Gee болон бусад

Бюро 24/7 Playlist: Репэр Энэрэл, N.M.N, Mrs.M, Rokit Bay, Desant, Gee болон бусад

Монгол хип хоп

Text: Buro.Mongolia


Орчин үеийн монгол хип хоп, реп хөгжмийг өнгөлж яваа хамгийн мэдрэмжтэй болоод хамгийн чадварлаг, хэлэмгий репперүүдийн сүүлийн үед хийсэн уран бүтээлүүдээс энэ удаагийн хөгжмийн жагсаалт бүрдэж байна

Хорин жилийн түүхтэй монголын реп, хип хоп ертөнцөд яг одоо хэн шинэлэг уран бүтээл хийж байгааг нэг тавцанд гаргаж тавьсан дуу хөгжмийн жагсаалтыг танд хүргэе. Эдгээр дууг soundcloud хуудсанд blacker.mn нэрээр бүртгэлтэй хэрэглэгч бидэнд илгээлээ. Жагсаалтад байгаа дуунуудаас хамгийн сүүлийн үеийнх нь тавдугаар сард гарсан Mrs.M, Rokit Bay нарын шинэ цомгийн дуунууд, Татар хамтлагийн мс нарын бие даасан шинэ бүтээлүүд байгаа. Түүнээс гадна репэр Gee-гийн "Мод" зэрэг өөр шинэхэн дуунууд гарсан боловч soundcloud дээр хараахан нийтлэгдэж амжаагүй байгаа тул жагсаалтад орсонгүй.

Эдгээр дуунуудаас хамгийн хүчтэй, радикал утга агуулгатай дуу нь тавдугаар сард Чингис хаан зочид буудалд монгол репэрүүдтэй хамтарсан тоглолтоо тавьсан Хатхур Зу хамтлагийн Ice Top, Metune нартай хамтарсан "Гудамж" нэртэй дуу юм. Шинэ дуунуудаас хамгийн онцлох бүтээл нь Wolfizm нэрээр уран бүтээлээ туурвиж буй мс-гийн Gee-тэй хамтарсан WTFAY-дууг нэрлэх байна. Мөн энэхүү дууны жагсаалтад N.M.N, Mrs.M, Amra зэрэг эмэгтэй мс нарын дуунууд багтсан байгаа. 


цааш үзэх