Хайх

Долоо хоногийн цомог: Lana del Rey-Honeymoon

Долоо хоногийн цомог: Lana del Rey-Honeymoon

Дөрөв дэх студийн цомог

Text: Б.Амина


Зураг:

Лана дел Рей хэд хэдэн дуу, клипээ урьдчилан танилцуулсаны эцэст өөрийн шинэ Honeymoon цомгоо танилцууллаа

Бид өмнө нь Honeymoon цомогт орсон дуунуудаас танилцуулсан билээ.  Лана цомгоо гарахаас өмнө нь High by The Beach дууны клип болон өөрийнхөө дуртай гэж нэрлэсэн Terrence Love You дуугаа танилцуулаад байсан юм. Тэгвэл хүмүүсийг удаан хүлээлгэсэн дөрөв дэх студийн цомог нь одоо гарлаа.  Honeymoon цомог 14 дуунаас бүрдэж байгаа бөгөөд бичлэгийг нь өнгөрсөн жил гарсан Ultraviolence цомгийн амралтынхаа дараа хийлгэж эхлэсэн байна. Лана өөрийн стиль болох уйтгар гунигт, киноматограф, ретро клипэндээ хайр дурлалд хаягдсан байдал, энэлсэн сэтгэл болон амьдралын хүнд хувь тавилангийн талаар өгүүлдэг билээ.

Дашрамд дурдахад Ланагийн гол амжилт хоёрдах студийн Born to Die цомог нь 2012 онд гарсаны дараа ирсэн юм. Хит болсон Born to Die, Video Games, Summertime Sadness, Blue Jeans зэрэг дуунууд  нь олон сая үзэгчидтэй болоод зогсохгүй, гялгар сэтгүүлийн сонирхолыг татаж, Лана H&M брэндийн сурталчилгаанд орж байлаа. Өнгөрсөн жилийн Ultraviolence цомог өмнөхөө бодвол харьцангуй бага амжилт үзүүлсэн бол шинэ Honeymoon цомог нь олны сонирхлыг ихээр татаж байгаа. Мөн Жеймс Франко дуучны тухай бичсэн "Shades of Cool" болон "Real and Imaginary Conversations With Lana del Rey" зэрэг номоороо түүнд хандах анхаарлын хүрээг тэлэхэд чухал нөлөө үзүүлсэн. Одоо харин шинэ цомгийг нь сонсоцгооё.

 

цааш үзэх