Дуучин M.I.A. соло хөгжмийн карьераа дуусгаж байна
Сүүлчийн цомог
Дуучин M.I.A.-ийн уран бүтээл R&B, электрон, инди рок, альтернатив, хип хоп урсгалуудын хооронд хэлбэлздэг. Түүний сүүлд гаргасан тав дах бие даасан цомог ямархуу дуугаралттай болсныг одоогоор хэлж мэдэхгүй ч дуучны соло карьерынх нь сүүлийн цомог болох нь тодорхой болоод байгаа. Тэрээр "Radio 1"-нд өгсөн ярилцлагадаа AIM цомог түүний карьерт цэг тавина гэжээ. M.I.A. хэлэхдээ "Миний шинэ цомог хамгийн сүүлийнх байх болно. Би бусад зүйлс дээр анхаарал хандуулж, завсарлага авмаар байна. Тэгэхдээ би цаашид дуу хөгжим хийсээр байх болно гэдэгтэй итгэлтэй байна. Гэвч энэ нь огт өөр хэлбэрээр байх болно" гэсэн юм.
Эргэн сануулахад, M.I.A. зөвхөн дуучин биш, продюсер, дуу зохиогч, дизайнер бас зураач юм. Тэрээр 2012 онд дуучин Мадоннагийн 12 дах бие даасан цомог болох MDNA-г бичихэд хамтарсан продюсероор ажиллаж байжээ. Тиймээс тун удахгүй бид түүний томоохон хэмжээний төслийг хүлээн авч магадгүй л юм. Харин тэр хооронд бид M.I.A.-ийн есдүгээр сард нээлтээ хийх AIM цомгийг хүлээх л үлдлээ.