
Бюро 24/7 Playlist: Франц электро, хаус, чилл хөгжим
Editor`s pick
Парисын клубуудад, загварын тайзны ард, дизайнеруудын урланд, Сена мөрний эргээр эгшиглэж буй орчин үеийн электро хэмнэлтэй дуунуудаар энэ долоо хоногийн хөгжмийн жагсаалтыг бүрдүүллээ
Fhin, Darius, Elsa & Vanderway зэрэг эрч хүчтэй, залуу уран бүтээлчдийн эдгээр хөгжмийг клубт орохдоо, эсвэл зүгээр гэртээ ч байсан хамаагүй бүжиглэмээр санагдахдаа, байгалийн сайхныг диско орчин болгон хувиргахдаа сонсож болно. Шинэ санаа хайсан үедээ эсвэл хийж буй зүйлдээ урамтайгаар төвлөрөхийг хүсвэл эдгээр хөгжмүүдээс эрч хүчийг өөртөө юүлж аваарай.