G-Dragon 2017 онд дэлхийн аялан тоглолт хийнэ
“ACT III, M.O.T.T.E “
K-pop супер од G-Dragon 2017 онд "ACT III, M.O.T.T.E" гэх нэртэй дэлхийг тойрсон аялан тоглолт хийх гэж байна. Алдарт Big Bang хамтлагийн ахлагч, дуучин G-Dragon Ази, Хойд Америк ба Австрали тивийг хамарсан дэлхийн хэмжээний бие даасан тоглолт хийх болсныг YG Entertainment агентлаг албан ёсоор мэдэгдлээ.
G-Dragon "ACT III, M.O.T.T.E " аялан тоглолтынхоо хүрээнд Нью-Йорк, Лос-Анжелес, Майами, Сингапур, Торонто, Сидней, Мельбурн, Сөүл, Бангкок, Токио, Макао гэх зэрэг дэлхийн 19 хотыг зорихоор төлөвлөсөн байна. Нийт гурван сарын турш үргэлжлэх тус аялан тоглолт нь 2017 оны зургаадугаар сарын 10-нд Сөүл хотоос эхэлж, есдүгээр сард Токио хотод өндөрлөх болно.
Мөн "ACT III, M.O.T.T.E " нь Өмнөд Солонгосын түүхэн дэх эрэгтэй уран бүтээлчийн хийсэн хамгийн том аялан тоглолт болно гэдгийг YG Entertainment онцолсон байна.
Та энэхүү аялан тоглолтын дэлгэрэнгүй хуваарийг YG Entertainment-ийн албан ёсны вебсайтаас сонирхоорой.