Хайх

Гэнэтийн бэлэг: Eminem-ийн шинэ цомгийг сонсоцгооё

Гэнэтийн бэлэг: Eminem-ийн шинэ цомгийг сонсоцгооё

“Kamikaze”

Text: Buro.Mongolia


Зураг:

Рэппер Eminem хамгийн сүүлд "Revival" нэртэй шинэ цомгоо танилцуулснаас ердөө найман сарын дараа "Kamikaze" нэртэй дахин нэг цоо шинэ цомог гаргаж шүтэн бишрэгчиддээ гэнэтийн бэлэг барилаа. "Сүүлийн хэдэн сарын турш хүн бүр л миний тухай юу гэж боддогоо надад хэлж байсан. Харин одоо тэдний талаар би юу гэж бодож байгаагаа хэлэх цаг ирлээ" гэж Eminem шинэ цомгийнхоо талаар тайлбарлалаа.

"Kamikaze" цомог дээр продюсер Dr. Dre ажилласан байна. Цомог нийт 13 синглээс бүрдсэн бөгөөд үүний дунд Том Хардигийн тоглосон "Venom" киноны дуу багтсан байгаа юм. Түүнчлэн Royce Da 5'9, Жойнер Лукас, Жесси Рейес зэрэг уран бүтээлчидтэй хамтарсан дуунууд багтжээ.

Энэхүү цомгийн нүүр хуудаст "Kamikaze" гэсэн бичигтэй онгоцны сүүл хэсэг харагдах болно. Eminem уг зургаар дамжуулан домогт Beastie Boys хамтлагийн "Licenced to Ill" гэх 1980-аад оны алдарт цомогт хүндэтгэл үзүүлжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх