Грэмми 2016: Нэр дэвшигчид тодорлоо
Бяцхан пянз тоглуулагчийг хэн авах бол?
Грэмми 1958 онд анх зохион байгуулагдсан бөгөөд тэр үеэс хойш олон зүйлд өөрчлөлт оржээ. Наадамд шинэ ангилалууд нэмэгдэж, харин хууччуул нь алга болсон байна. Одоо нэр дэвшигчдэд олгох шагналыг 30 хөгжмийн урсгал, 83 төрлөөр ангилан гардуулдаг боловч хамгийн чухал дөрөв нь "Шилдэг дуу бичлэг", "Шилдэг цомог", "Шилдэг шинэ уран бүтээлч", "Шилдэг дуу" гэх дөрвөн төрөл билээ.
Энэ жил "Шилдэг шинэ уран бүтээлч"-ийн төрөлд Жеймс Бэй нэр дэвшиж, харин Тейлор Свифт "Шилдэг дуу бичлэг", "Шилдэг ганцаарчилсан бүтээл", "Шилдэг дуу" (Blank Space), "Шилдэг цомог" (1989 цомог), Кендрик Ламартай хамтарсан Bad Blood бүтээлээрээ "Шилдэг хамтарсан бүтээл" зэрэг төрлүүдэд өрсөлдөх боллоо.
The Weeknd "Шилдэг дуу бичлэг" төрөлд Can't Feel My Face дуугаараа, түүний Beauty Behind the Madness "Шилдэг цомог" төрөлд нэр дэвшнээс харвал Свифтэд амаргүй өрсөлдөгчид таарчээ. Элли Голдинг Love Me Like You Do дуугаараа, харин Эд Ширан Thinking Out Loud дуугаараа тус тус "Шилдэг ганцаарчилсан бүтээл" төрөлд, мөн Florence and the Machine Ship to Wreck уран бүтээлээрээ "Шилдэг хамтарсан бүтээл" төрөлд орлоо. Америкийн дуу бичлэгийн академийн шагнал гардуулах ёслолд мөн Боб Дилан, The Chemical Brothers, Jamie хх, Skrillex болон Diplo, Jeremih, Miguel, Drake зэрэг олон уран бүтээлчид багтжээ. Харин энэ жилийн хамгийн их хүлээлттэй байсан Аделийн 25 жагсаалтад багтаагүйн учир нь тус цомог 2017 оны Грэмми шагналд өрсөлдөх ёстой билээ.
Шилдэг шинэ уран бүтээлч:
Courtney Barnett
James Bay
Sam Hunt
Tori Kelly
Meghan Trainor
Шилдэг дуу бичлэг:
Really Love, D'Angelo and The Vanguard
Uptown Funk, Mark Ronson ft. Bruno Mars
Thinking Out Loud, Ed Sheeran
Blank Space, Taylor Swift
Can't Feel My Face, The Weeknd
Шилдэг дуу:
Alright, Kendrick Lamar
Blank Space, Taylor Swift
Girl Crush, Little Big Town
See You Again, Wiz Khalifa ft. Charlie Puth
Thinking Out Loud, Ed Sheeran
Шилдэг цомог:
Sound & Color, Alabama Shakes
To Pimp a Butterfly, Kendrick Lamar
Traveller, Chris Stapleton
1989, Taylor Swift
Beauty Behind the Madness, The Weeknd