Грэммийн эргэн тойронд: Кендрик Ламар шилдгээр тодорч, Doechii анхны шагналаа хүртлээ
Дуу хөгжмийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг 67 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотын Crypto.com цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Өнгөрсөн жилүүдийн адил наадмын хөтлөгчөөр Тревор Ноа дахин ажилласан байна.
Энэ жилийн Грэмми ёслолоос рэппер Кендрик Ламар Not Like Us дуугаараа оны шилдэг дуу, оны шилдэг дуу бичлэг, оны шилдэг клип тэргүүтэй таван том шагналыг хүртэж гайхалтай амжилт үзүүллээ. Харин рэппер Doechii анхны Грэмми шагналаа хүртэхийн зэрэгцээ оны шилдэг рэп цомог шагналыг авсан гурав дахь эмэгтэй уран бүтээлч болов. Түүнчлэн дуучин Леди Гага болон Бруно Марс нар Die With a Smile дуугаараа оны шилдэг поп дуо/хамтлагийн үзүүлбэр шагналыг гардан авсан байна
Мөн энэ үдэш Грэммийн тайзнаа дуучин Сабрина Карпентер өөрийн хит уран бүтээлүүд болох Espresso болон Please Please Please дуунуудаа хуучны Холливүүдийг санагдуулам хэв маягаар толилуулж, хүрэлцэн ирсэн зочдыг доргиож чадлаа. Харин оны шилдэг шинэ уран бүтээлч шагналын эзэн болсон Чапелл Роан аварга том одой морь хөлөглөсөөр Pink Pony Club дуугаа өргөн барьж, мөн дуучин Бенсон Бун зочдын суудлаас гэнэтхэн босож, тайзнаа үзүүлбэр үзүүлсэн нь үзэгчид болон олон нийтийн анхаарлыг багагүй татаад амжив.
Ингээд Грэмми 2025 шагнал гардуулах ёслолын гол номинацын ялагчидтай танилцацгаая.
Оны шилдэг дуу
Not Like Us, Кендрик Ламар
Оны шилдэг дуу бичлэг
Not Like Us, Кендрик Ламар
Оны шилдэг клип
Not Like Us, Кендрик Ламар
Оны шилдэг шинэ уран бүтээлч
Чапелл Роан
Оны шилдэг цомог
Cowboy Carter, Бейонсе
Оны шилдэг поп цомог
Short n’ Sweet, Сабрина Карпентер
Оны шилдэг поп соло үзүүлбэр
Espresso, Сабрина Карпентер
Оны шилдэг поп дуо/хамтлагийн үзүүлбэр
Die With a Smile, Леди Гага & Бруно Марс
Оны шилдэг рэп цомог
Alligator Bites Never Heal, Doechii
Оны шилдэг рэп үзүүлбэр
Not Like Us, Кендрик Ламар
Оны шилдэг рэп дуу
Not Like Us, Кендрик Ламар
Оны шилдэг R&B цомог
11:11 (Deluxe), Крис Браун
Оны шилдэг R&B дуу
Saturn, SZA
Оны шилдэг R&B үзүүлбэр
Made for Me (Live on BET), Муни Лонг
Оны шилдэг кантри цомог
Cowboy Carter, Бейонсе
Оны шилдэг кантри дуу
The Architect, Кейси Мусгрейвс
Оны шилдэг кантри
дуо/хамтлагийн үзүүлбэр
II Most Wanted, Бейонсе & Майли Сайрус
Оны шилдэг рок үзүүлбэр
Now and Then, The Beatles
Оны шилдэг рок дуу
Broken Man, St. Vincent
Оны шилдэг рок цомог
Hackney Diamonds, The Rolling Stones
Оны шилдэг электро/dance цомог
Brat, Charli XCX
Оны шилдэг dance поп дуу бичлэг
Von Dutch, Charli XCX
Оны шилдэг электро/dance дуу бичлэг
Neverender, Justice & Tame Impala
Оны шилдэг ремикс дуу бичлэг
Espresso (Mark Ronson x FNZ Working Late Remix), Сабрина Карпентер
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт