Хайх

Инди фолк хөгжмийн шинэ давлагааг эхлүүлсэн Kings of Convenience хамтлагийн тухай бид юу мэдэх вэ?

Инди фолк хөгжмийн шинэ давлагааг эхлүүлсэн Kings of Convenience хамтлагийн тухай бид юу мэдэх вэ?

Text: Г.Тэмүүлэн


Kings of Convenience хэдий мэйнстрим хамтлаг биш ч тэдний нэрийг инди хөгжмийн ертөнцөд тун сайн мэднэ. Норвег улсаас гаралтай Эрленн Эйе болон Эйрик Гламбек Бёэ нарын 1999 онд үүсгэн байгуулсан Kings of Convenience инди фолк хамтлаг нь гитарын хөг давамгайлсан хөнгөн хэмнэлтэй дуунуудаараа дэлхий даяар үнэнч шүтэн бишрэгчидтэй болж өдийг хүртэл хөгжим "ухаж" сонсдог олон хүний хайртай уран бүтээлчдийн нэгт тооцогддог билээ. Тэдний сонсоод л баймаар зөөлөн уянгалаг хоолой, гитарын аялгууны хоршлыг яг л “зуны үдэш сэвэлзэх зөөлөн салхи хацар илбэж байгаа мэт” хэмээн тодорхойлж болно. Тэгвэл 2024 оны гуравдугаар сарын 16-нд тус хамтлаг Монголд анх удаа айлчлан ирж Steppe Arena-д тоглолтоо хийх гэж байна. Ингээд тоглолтыг нь үзэхээс өмнө дуунуудыг нь урьдчилан сонсохын зэрэгцээ тэдний талаар илүү дэлгэрэнгүй судалцгаая.

Инди фолк хөгжмийн шинэ давлагааг эхлүүлсэн Kings of Convenience хамтлагийн тухай бид юу мэдэх вэ? (фото 1)

Тэд инди фолк урсгалд хувьсгал хийсэн

2001 онд танилцуулсан Kings of Convenience хамтлагийн анхны цомог “Quiet Is the New Loud” нь зөөлөн уянгалаг дуу хоолой, акустик гитарын хэмнэлээрээ фолк хөгжмийг дахин сэргээж, цоо шинэ давлагаа үүсгэсэн гэж үздэг. Уг цомгийг алдарт Coldplay хамтлагийн продюсер Кен Нельсон продюсерлосон бөгөөд улмаар Норвег улсдаа тухайн жилийнхээ шилдэг цомгоор нэрлэгдэж, дэлхий даяар хөгжмийн мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан юм. Цаашлаад тэдний “Riot on an Empty Street” (2004), “Declaration of Dependence” (2009) цомгууд нь тус тус танилцуулагдсан даруйдаа шилдэг цомгийн жагсаалтын эхний 10-т багтаж амжилтаа давтаж байсан түүхтэй.

Инди фолк хөгжмийн шинэ давлагааг эхлүүлсэн Kings of Convenience хамтлагийн тухай бид юу мэдэх вэ? (фото 2)
“Quiet Is the New Loud” цомог, 2001 он
Инди фолк хөгжмийн шинэ давлагааг эхлүүлсэн Kings of Convenience хамтлагийн тухай бид юу мэдэх вэ? (фото 3)
“Riot on an Empty Street” цомог, 2004

 

Инди фолк хөгжмийн шинэ давлагааг эхлүүлсэн Kings of Convenience хамтлагийн тухай бид юу мэдэх вэ? (фото 4)
“Declaration of Dependence” цомог, 2009 он

 


Тэд хоорондоо адилгүй хүмүүс ч хамтдаа үлдэж чадсан

Хамтлагийн гишүүд зан араншны хувьд тэс ондоо хүмүүс. Хэрвээ Эйрик студид ажиллахыг илүүд үздэг бол Эрленн замд гарч, шинэ зүйл туршиж үзэх хүсэлтэй байв. Тиймдээ ч Эйрик төрөлх Берген хотдоо үлдэн гэр бүл зохиож, харин Эрленн дэлхий даяар аялж, клубүүдэд DJ хийж, бүр Whitest Boy Alive нэртэй поп хамтлагийн дуучин болж ч үзжээ. Ингээд ч зогсохгүй Эйрик дизайн болон орчин үеийн хот төлөвлөлтийн мэдлэгээ түгээх зорилгоор архитектурын сэтгэл зүйгээр багшилж байсан бол Эрленн “Legao” нэртэй соло цомгоо гаргаад амжсан байна. Мэдээж энэ хугацаанд тэд цаг үргэлж хамтдаа байгаагүй ч үргэлж холбоотой ажиллаж байсан аж. Тэдний хэлж буйгаар “Бид хэн хэндээ хүссэн зүйлээ хийх эрх чөлөөг нь олгох хэрэгтэй гэж боддог. Тиймдээ ч Kings of Convenience энэ олон жилийн турш оршин тогтнож байгаа байх” хэмээн амжилтынхаа нууцаас хуваалцсан юм.

Инди фолк хөгжмийн шинэ давлагааг эхлүүлсэн Kings of Convenience хамтлагийн тухай бид юу мэдэх вэ? (фото 5)
Инди фолк хөгжмийн шинэ давлагааг эхлүүлсэн Kings of Convenience хамтлагийн тухай бид юу мэдэх вэ? (фото 6)
Эйрик болон Эрленн 

Kings of Convenience 12 жилийн дараа шинэ цомог гаргав

Хамтын уран бүтээлээ түр хугацаанд завсарласны эцэст хамтлагийн гишүүд 2021 онд “Peace or Love” нэртэй цоо шинэ цомгоо танилцуулжээ. Уг цомог нь тэдний намтраас сэдэвлэн бүтээгдсэн гэж хэлж болох ба хөгжмийн хувьд жазз, боса нова, хаус гэхчлэн олон урсгалаас урам авсан ч Эйрик, Эрленн нарын ховсдом хоолой, хоёр акустик гитараас бүрдэх үндсэн мөн чанараа хадгалж үлдсэн юм. Сонсогчид болон шүүмжлэгчид ч тэдний бүтээлийг өндрөөр үнэлж “Өөрсдийн хийдэг хөгжмийнхөө амин сүнсийг олсон бололтой” хэмээн тодорхойлсон байдаг.

 

Инди фолк хөгжмийн шинэ давлагааг эхлүүлсэн Kings of Convenience хамтлагийн тухай бид юу мэдэх вэ? (фото 7)
Kings of Convenience - "Peace or Love" цомог

 

Ингээд тэдний уран бүтээлээс хүлээн авч сонсон хөгжмийн таашаал эдэлцгээе.

цааш үзэх