Хайх

Канье Уэстийг шүтэн бишрэгч нь шүүхэд өгчээ

Канье Уэстийг шүтэн бишрэгч нь шүүхэд өгчээ

Хайраас үзэн ядалт хүртэл

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Канье Уэст шүтэн бишрэгчээ Tidal хөгжим түрээсийн үйлчилгээнд албан хүчээр бүртгүүлэхэд хүргэсэн хэрэгт буруутгагдаж байна

Энэ оны хоёрдугаар сард Канье Уэст өөрийн шинэ цомгоо iTunes дээр тавихгүй, зөвхөн Tidal-аас л татаж авах боломжтой хэмээн өөрийн Twitter хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан. Тиймээс Каньегийн шүтэн бишрэгчид Tidal үйлчилгээнд бүртгүүлж эхэлсэн билээ. Гэтэл энэ мэдэгдлээс хоёр сарын дараа түүний The Life of Pablo цомог Spotify болон Apple Music дээр тавигджээ.

Харин энэ тухай мэдсэн нэгэн шүтэн бишрэгч түүнийг хууран мэхлэх замаар Tidal-ын төлбөртэй үйлчилгээнд хамруулсан хэмээн шүүхэд өгсөн байна. Одоогийн байдлаар шүтэн бишрэгчийн заргыг Сан-Францискогийн шүүх хүлээн аваад байгаа ч, ялах магадлал бага байгаа юм. Учир нь ялсан тохиолдолд, олон мянган ижил зарга гарч ирэх болно.

цааш үзэх