Хайх

Лана Дель Рей Парис хотод зохиогдох Lollapalooza наадамд дуулна

Лана Дель Рей Парис хотод зохиогдох Lollapalooza наадамд дуулна

2017 оны долоодугаар сарын 22-23-нд

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Энэ жил Парис хотод зохион байгуулагдах Lollapalooza хөгжмийн наадмын голлох уран бүтээлчдээр The Weeknd, Red Hot Chili Peppers, Лана Дель Рей нар тодорсон байна

Дэлхийн томоохон орнуудад жил бүр зохион байгуулагддаг, хөгжмийн ертөнцийн гол арга хэмжээнүүдийн нэг болох Lollapalooza энэ зун Парис хотын Hippodrome de Longchamp морин тойруулгад 2017 оны долоодугаар сарын 22-23-нд болох гэж байна. Энэ жил Lollapalooza наадмын гол уран бүтээлчдээр Лана Дель Рей, The Weeknd, Red Hot Chili Peppers, Imagine Dragons, Dj Snake нар тодорчээ. Мөн хоёр хоног үргэлжлэх арга хэмжээнд Alt-J, Pixies, The Roots, London Grammar, Skepta, Editors, The Hives, Glass Animals, Walk Off the Earth, Том Оделл зэрэг алдартай хамтлаг, дуучид тоглох болно.

Лана Дель Рей Парис хотод зохиогдох Lollapalooza наадамд дуулна (фото 1)

Lollapalooza наадам нь уламжлал ёсоор Чикаго хотод болдог ч Бразил, Аргентин, Чили, Герман зэрэг орнууд руу тэлж олон улс даяар зохиогддог болжээ. Харин энэ жил Lollapalooza анх удаагаа Францын нийслэлд зохиогдох гэж байна. Арга хэмжээний тасалбар маргаашнаас буюу 2017 оны нэгдүгээр сарын 19-нд худалдаанд гарна.

цааш үзэх