Леди Гага Coachella наадмын үеэр шинэ сингл танилцууллаа
“The Cure”
Калифорни мужийн Индио хотод Coachella 2017 хөгжмийн наадам амжилттай үргэлжилж байна. Энэхүү хөгжмийн наадмын голлох уран бүтээлчдийн нэгээр тодорсон Леди Гага өчигдөр тайзан дээр "The Cure" нэртэй цоо шинэ синглээ үзэгчдэд танилцуулсан юм. Тэрээр "The Cure" шинэ синглээс гадна "Born This Way", "Just Dance" зэрэг хуучны хит дуунуудаа дуулжээ. Леди Гагагийн синт поп хэмнэлтэй энэхүү дууг одоо Spotify, Apple Music, Tidal зэрэг хөгжим түрээсийн үйлчилгээнээс худалдан авах боломжтой.
Анх Coachella 2017 хөгжмийн наадмын онцлох уран бүтээлчдээр Бейонсе, Radiohead, Кендрик Ламар нар тодорсон боловч дуучин Бейонсе бие давхар гэх шалтгаанаар оролцож чадахгүй болсон юм. Тиймээс түүнийг Леди Гага орлох болсон билээ.
Coachella хөгжмийн наадам 2017 оны дөрөвдүгээр сарын 14-16, 21-23 хооронд үргэлжилнэ.
Lady Gaga just debuted a brand new song at #Coachella: "THE CURE" pic.twitter.com/HqJNqDckxQ
— Lady Gaga Updates (@LadyGagaUpdates) April 16, 2017