Лионель Мессигийн Playlist
“adidas Running Hearts” хөтөлбөрийн хүрээнд
Энэ сарын 29-нд загвар өмсөгч Наталья Водянова “adidas Running Hearts” хандив босгох марафоныг зохион байгуулах юм. Хөтөлбөрийн хүрээнд одуудын сонсох дуртай дуунуудыг плейлист болгон танилцуулж байгаа бөгөөд энэ удаа Аргентины алдарт хөл бөмбөгчин Лионель Мессигийн плейлистийг хүргэж байна
Загвар өмсөгч Наталья Водяновагийн үүсгэн байгуулсан "Naked Heart Foundation" хандивын сангаас зохион байгуулдаг "adidas Running Hearts" марафон гүйлт хоёр дах жилдээ болох гэж байна. Харин гүйлтийн марафонд зориулж "Naked Heart Foundation" сан "Серебряный дождь" радиотай хамтарч бас нэгэн төсөл хийсэн байна. Төслийн хүрээнд дэлхийн алдартай одууд өөрийн сонсох дуртай дуугаа олон нийттэй хуваалцжээ.
Энэ удаад шилдэг хөл бөмбөгчин Лионель Мессигийн плейлист бидний анхаарлыг татлаа. Түүний сонсох дуртай дууны жагсаалтанд Фредди Меркьюри, Manu Chao, Rombai, Шакира болон бусад уран бүтээлчдийн дуунууд багтжээ.