Rag & Bone болон Том Йорк нарын хамтын ажиллагаа үргэлжилсээр
Show must go on
Buro24/7-гийн хамт олон томоохон загварын долоо хоногийн хөгжмийг хамгийн их сонирхдог бөгөөд амьд хөгжмимтэй эсвэл шинэлэг, онцгой зүйлс байхад бид илүү их дуртай
Rag & Bone брэнд нь зөвхөн загварын цуглуулгаараа биш мөн бүжигчин Михайл Барышников, Леа Сейд, Майкл Питт болон Астрид Берже-Фрисби нартай хийсэн зураг авалтууд зэрэг авьяаслаг уран бүтээлчидтэй сурталчилгаанд хамтран ажиллаж, бусдын анхаарал, сонирхлыг ихээхэн татдаг.
Харин энэ удаад Rag & Bone Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр Том Йоркод загварын шоуны хөгжим хийлгэхээр хандсан байна. Ингэснээр Том Йорк төгөлдөр хуурны аянд Brooklyn Youth-ын 12 хоор дуучидтай хамтран Vilain нэртэй дуугаа толиилууллаа. Өмнө нь Том Йорк тус брэндэд зориулан гурван дуу гаргаад байсан юм.