Хайх

Сэм Смитийн Бондод зориулсан шинэ дууны клип

Маш гунигтай

Text: Б.Амина


Зураг:

Сэм Смит удахгүй гарах "007: Спектр" киноны Writing on the Wall дууныхаа клипийг гаргажээ. Клипэнд мөн киноны хэсгүүдээс орсон байна

Удаан хүлээлгэж, хэзээ гарах нь тодорхойгүй байсан Writing on the Wall дууны клип гарсан даруйдаа Британийн чартад тэргүүлж эхлэлээ. Уг дуу нь Бондын шинэ киноны дууг дуулсан Сэм Смитийн карьерын хамгийн чухал үйл явдлуудын нэг болсон. "Энэ бол миний карьерын хамгийн тод үйл явдлуудын нэг. Шинэ Жеймс Бонд киноны дууг дуулах болсноо бахархалтайгаар мэдэгдэж байна. Британийн домогт түүхийн нэг хэсэг болж, өөрийн биширдэг хөгжмийн уран бүтээлчдийн эгнээнд багтах болсондоо баяртай байна" хэмээн Смит цахим хуудсуудад бичиж байсан юм.

Клипэнд дуучнаас гадна "007: Спектр" киноны хэсэг, Даниел Крейг болон Леа Сейду нар оржээ.

цааш үзэх