Хайх

Шинэ дуу: Хатхур-Зу - Магтал

Шинэ дуу: Хатхур-Зу - Магтал

Буриад андерграунд

Text: Buro.Mongolia


Оргилуун хүсэл, халуун цустай Буриад ахан дүүсийн Улаанбаатар, Хөх хот дахь дуу хоолой болсон Хатхур зу хамтлагийн шинэ дуу гарлаа

Байгаль далайгаас Хөх нуур хүртэлх өргөн уудам нутагт аж төрөх бүх Монголчуудын эв нэгдлийн төлөө уран бүтээлээ туурвидаг Буриадын андерграунд Хатхур-Зу хамтлагийн "Магтал" гэх шинэ дуу гарлаа. Тэд энэ удаа "Өөрийн хүч гэж бий, Бүгдийг өөрөө хийж чадахаар бай" гэх үгтэй, залууст урам зориг өгөх дуу хийжээ. Хатхур-Зу хамтлаг анх 2011 онд Hollaback цомогоо гаргаж байсан бөгөөд олон монгол уран бүтээлчидтэй хамтран дуу хийсэн. Тэд голчлон андерграунд чиглэлийн уран бүтээлүүд туурвидаг ба Рекитер киноны дуу болох 90 он, Тоншит, Бүхидээрээ зэрэг дуунуудаараа хөгжим сонирхогчдоос өндөр үнэлгээ авсан. Ингээд бүгдээрээ Буриад хэлний өвөрмөц үг хэллэгтэй шинэ дууг сонсоцгооё. 

цааш үзэх