Хайх

Анхны харц: Emily in Paris цувралын шинэ зургууд цацагдлаа

Анхны харц: Emily in Paris цувралын шинэ зургууд цацагдлаа

Text: Buro.Mongolia


Netflix-ийн хамгийн амжилттай яваа бүтээлүүдийн нэг болох Emily in Paris цувралын гуравдугаар бүлэг сонирхолтой адал явдал, гал халуун хайр дурлалын түүх, загварлаг өнгө төрхөөрөө үзэгчдийг баясгаж чадсан. Гэвч цувралын төгсгөлд маш олон ээдрээтэй асуудлуудын зангилаа тайлагдаагүй үлдсэн учир кино сонирхогчдын дунд өндөр хүлээлт бий болж, тэд киноны өрнөлтэй холбоотой олон янзын таамаг дэвшүүлсээр өдийг хүрсэн билээ. Тэгвэл Emily in Paris цувралын дөрөвдүгээр бүлэг нийт хоёр хэсэгтэйгээр үзэгчдийн хүртээл болоход бэлэн болсон тухай Netflix-ийн зүгээс мэдэгджээ. Эхний хэсэг нь наймдугаар сарын 15-нд, хоёрдугаар хэсэг нь есдүгээр сарын 12-нд тус, тус таван ангитайгаар цацагдахаар болсон байна. 

Түүнчлэн тэд цувралын үнэнч шүтэн бишрэгчдэд зориулан шинэхэн бүлгийн зургуудаас дэлгэсэн ба үүнээс харахад Эмилигийн амьдрал ахиад л адал явдлаар дүүрэн байх бололтой. 

Анхны харц: Emily in Paris цувралын шинэ зургууд цацагдлаа (фото 1)
Анхны харц: Emily in Paris цувралын шинэ зургууд цацагдлаа (фото 2)
Анхны харц: Emily in Paris цувралын шинэ зургууд цацагдлаа (фото 3)
Анхны харц: Emily in Paris цувралын шинэ зургууд цацагдлаа (фото 4)
Анхны харц: Emily in Paris цувралын шинэ зургууд цацагдлаа (фото 5)

Жүжигчин Лили Коллинз дөрөвдүгээр бүлгийн талаар "Бид өмнөх бүлгийг үнэхээр амжилттай дуусгасан гэж бодож байна. Гэхдээ бидний түүх үүгээр дуусахгүй шүү. Шинэ бүлэг илүү хөгжилтэй, загварлаг, мөн мэдээж гэнэтийн үйл явдлаар дүүрэн байх болно" хэмээжээ. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх