Хайх

St. Vincent The Rolling Stones хамтлагийн хит дууны ковер хувилбарыг гаргажээ

St. Vincent The Rolling Stones хамтлагийн хит дууны ковер хувилбарыг гаргажээ

Emotional Rescue

Text: Б.Амина


Зураг:

Дуучин St. Vincent алдарт The Rolling Stones хамтлагийн хит дууг A Bigger Splash кинонд зориулан өөрийн өнгө аястайгаар гаргалаа

Лука Гуаданьиногийн A Bigger Splash гэх кино ирэх тавдугаар сард дэлгэцнээ гарна. Кинонд рок од байсан дуучин болон найруулагч нарын тухай өгүүлэх юм. Харин гол дүрүүдэд Тильда Суинтон, Маттиас Шонартс нар тоглосон байгаа. Энэхүү шинэ кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, багагүй хүлээлт үүсгэж, киноны дуу аль хэдийнэ Венецийн кино наадмаас шагнал хүртээд амжсан билээ. Удахгүй дэлгэцнээ гарах киноны бас нэгэн дуугаар The Rolling Stones хамтлагийн хит дуунуудын нэг Emotional Rescue дуу тодорлоо. Ингээд бүгдээрээ дуучин St. Vincent энэхүү дууг өөрийн өнгө аястайгаар хэрхэн дуулсныг сонсоцгооё.

цааш үзэх