Хайх

“Sunday Service”: Coachella наадам дээрх хамгийн гайхалтай үзүүлбэр

“Sunday Service”: Coachella наадам дээрх хамгийн гайхалтай үзүүлбэр

Sunday Service яг юугаараа онцлог байсан бэ?

Text: Buro.Mongolia


Канье Уэст болон сүмийн дуучид, найрал хөгжимчдөөс бүрдсэн The Samples хамтлаг Coachella наадмын сүүлийн өдрийн өглөө Sunday Service тоглолтоо толилууллаа. Улаан өндөгний баярт зориулагдсан Sunday Service тоглолтыг Coachella наадмын түүхэн дэх хамгийн сэтгэл хөдөлгөсөн үзүүлбэрүүдийн нэг боллоо хэмээн хэвлэлүүд магтан сайшаасаар байна. Тэгвэл Coachella наадам дээрх Sunday Service яг юугаараа онцлог байсан бэ?

Энэ удаагийн Sunday Service олон нийтэд нээлттэй болсноороо онцлог байв. 2019 оны нэгдүгээр сараас эхлэн долоо хоног бүрийн ням гарагт зохион байгуулагдсаар ирсэн энэхүү арга хэмжээнд зөвхөн Канье Уэстийн гэр бүл болон уригдсан зочид л оролцдог байсан бол энэ удаад наадмын үзэгчид болон Трэвис Скотт, Дональд Гловер, Жейден Смит, Kid Cudi зэрэг алдартнууд Sunday Service-ийг үзэж сонирхсон юм.

Coachella наадмын талбайн төв хэсэгт орших жижиг толгодын орой дээр нил ягаан өнгийн хослолоор жигдэрсэн Канье Уэст болон The Samples хамтлагийнхан "Jesus Walks", "Ultralight Beam" зэрэг Каньегийн алдартай дуунуудыг сүмийн уянгалаг хэмнэлд оруулан дуулж, удахгүй гарах Yandhi цомогт багтсан "Water" хэмээх шинэ уран бүтээлийг ч танилцуулаад амжлаа. Түүнчлэн Chance the Rapper, DMX, Тейяна Тейлор нар Sunday Service-ийн зочин уран бүтээлчээр оролцож, өөрсдийн дууг толилуулжээ. Тоглолт оргил мөчдөө хүрэх үед Канье Уэст сэтгэл хөдлөлөө ил гарган нулимс дуслуулсан ба түүний санаачилсан Sunday Service төслийг хүмүүс таатайгаар угтан авч буйд талархлаа илэрхийлэх мэт байлаа.

 

Түүнчлэн Sunday Service-ийг онцгой болгож чадсан өөр нэг зүйл нь "тайз" буюу жижиг толгод байсан билээ. Тэрхүү жижиг толгодыг Sunday Service-д зориулан тоглолт болохоос долоо хоногийн өмнө барьж босгосон байна. Мөн үзүүлбэрийн үеэр Yeezy брэндийн поп-ап дэлгүүр нээгдэж "Holy Spirit", "Trust God", "Sunday Service" гэсэн бичиг бүхий футболка, өмд, цамц, пончо нөмрөг, оймснуудыг худалдаалсан юм. 

 

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх