Хайх

Тейлор Свифтийн “1989” цомог борлуулалтаараа тэргүүлэв

Тейлор Свифтийн “1989” цомог борлуулалтаараа тэргүүлэв

Шинэ рекорд


Зураг: Buro 24/7 Russia

Nielson Music компанийн мэдэгдсэнээр энэхүү цомог нийт таван сая ширхэг борлогдсон ба энэ нь сүүлийн арван жилийн хугацааны хамгийн дээд рекорд үзүүлэлт болжээ

Энэ оны нэгдүгээр сард л гэхэд "1989" цомог "Billboard 200"-гийн жагсаалтыг есөн долоо хоногийн туршид тэргүүлсэн. "1989" нь өнгөрсөн жилийн 10-дугаар сард гарснаасаа хойш өнөөдөр ч борлуулалт сайн байгаа ба арваад улс орны хөгжмийн жагсаалтуудыг тэргүүлж, гүйлгээнийх нь тоо 9 саяд хүржээ. Цомгийн хамгийн сүүлд гарсан сингл "Bad Blood" л гэхэд сүүлийн гурван долоо хоногийн турш Америкийн радионуудын хамгийн алдартай дуунуудын жагсаалтыг тэргүүлж байна.

Дашрамд дурьдахад сүүлийн арван жилийн хугацаанд Америкт борлуулалтаараа тэргүүлсэн цомгуудын дунд "1989" хоёрдугаарт орж байгаа юм. Нэгдүүгээр байранд 11 сая хувь борлогдсон дуучин Аделийн "21" гэх бүтээл бичигдээд байна.

Харин Тэйлор Свифт энэ рекордыг эвдэхэд багахан зай үлдсэн. Түүний "Blank Space" дууны клип нь бас сүүлийн есөн сарын хугацаанд YouTube дээр нэг тэрбум хүн үзжээ. Урьд өмнө нь нэг ч клип ийм богино хугацаанд ийм олон хүнд хүрч байгаагүй ажээ.

цааш үзэх