Хайх

Тейлор Свифтийн “The Eras” аялан тоглолтын үзэсгэлэнт өнгө төрхүүд

Тейлор Свифтийн “The Eras” аялан тоглолтын үзэсгэлэнт өнгө төрхүүд

Text: Т.Номин-Эрдэнэ


Алдарт дуучин Тейлор Свифтийн зургаа дахь аялан тоглолт болох “The Eras” өнгөрөгч гуравдугаар сарын 17-нд Аризона мужаас эхэлсэн бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Бразилын Сан-Пауло хотод өндөрлөнө. Дээрх хугацаанд нийт 64 удаагийн шоу зохион байгуулагдах ба түүний бүх цаг үеийн шилдэг цомгууд дахь 44 хит дуу гурван цаг гаран эгшиглэж, 10 өөр төрлийн үзэсгэлэнт дүр төрхийг алдарт дуучин маань амилуулах юм. Ид дундаа үргэлжилж буй энэхүү тоглолтын тов албан ёсоор зарлагдсаны дараа “Ticketmaster” вэбсайтын ажиллагаа доголдож, нэг өдөрт 2.4 сая тасалбар урьдчилж борлуулагдсан нь энтертейнмент салбарт шинэ рекорд тогтоосон билээ. Уг аялан тоглолтынхоо ашиг орлого болон хамгийн сүүлд буюу 2022 онд гаргасан 10 дах цомог болох “Midnights”-ийн борлуулалтаараа Тейлор Свифт 740 сая долларын хөрөнгөтэй хэмээн үнэлэгдэж, Forbes сэтгүүлээс зарладаг америкийн хамгийн чинээлэг эмэгтэйчүүдийн 2023 оны жагсаалтад 34 дүгээрт бичигдээд байна. Түүнчлэн ирэх сарын долоонд түүний “Speak Now” цомог шинэ хувилбараар дахин худалдаанд гарах билээ.

Тейлор Свифтийн “The Eras” аялан тоглолтын үзэсгэлэнт өнгө төрхүүд (фото 1)

“The Eras Tour”-ын тайзан дээр бүрдүүлж буй Свифтийн стилиүд фенүүдийнх нь харцыг булаагаад зогсохгүй, Vogue, Harper’s Bazaar зэрэг загварын сэтгүүлүүдийн онцлох сэдэв болоод буй. Тэрээр шоуныхаа турш Versace загварын ордон, Роберто Кавалли, Оскар де ла Рента зэрэг нэртэй дизайнеруудын тусгай загваруудаас өмссөн бөгөөд бүрдүүлсэн дүр төрх бүр нь түүний уран бүтээлийн карьер дахь тодорхой цаг үеүдийг илтгэхүйц онцлогтой байсан юм. Тухайлбал, загвар зохион бүтээгч Роберто Кавалли түүний 2011 оны “Fearless” аялан тоглолтынхоо үеэр өмсөж байсантай төстэй саглагар, алтан шаргал богино даашинз болон “Reputation” цомгийнх нь шилдэг дууны үзүүлбэрүүдэд зориулж могойн силуэт бүхий шигтгээн чимэглэлтэй гялалзсан bodysuit урласан байна.

Тейлор Свифтийн “The Eras” аялан тоглолтын үзэсгэлэнт өнгө төрхүүд (фото 2)

Тэрээр "Lover" цомогт багтсан дуунуудаараа тоглолтоо эхлүүлсэн бөгөөд Versace-ийн гялалзсан bodysuit-ийг франц дизайнер Кристиан Лубутины битүү шигтгээ бүхий гоёмсог түрийтэй гуталтай хослуулж тухайн цомгийнхоо визуал өнгө аясыг илэрхийлжээ. “Midnights” цомгийнхоо "Lavender Haze" дууг дуулж байхдаа Оскар де ла Рентагийн лаванда цэцгийн өнгөтэй хиймэл үсэн хүрмийг өмссөн бол “Folklore” цомгийнхоо үзүүлбэрүүд дээр дизайнер Альберта Ферретти болон Etro загварын ордны чамин оруулгатай гоёлын даашинзыг сонгожээ. Мөн түүний "Enchanted" дуугаа дуулахдаа өмссөн "Nicole + Felicia"-гийн дэрвэгэр хормойтой кутюр даашинз гайхалтай гоо үзэсгэлэнг бүрдүүлснийг онцлох нь зүйтэй. Ингээд Тейлор Свифтийн “The Eras” аялан тоглолтынхоо үеэр бүрдүүлээд буй олон янзын онцгой стилийг хамтдаа сонирхъё.

Тейлор Свифтийн “The Eras” аялан тоглолтын үзэсгэлэнт өнгө төрхүүд (фото 3)
Тейлор Свифтийн “The Eras” аялан тоглолтын үзэсгэлэнт өнгө төрхүүд (фото 4)
Тейлор Свифтийн “The Eras” аялан тоглолтын үзэсгэлэнт өнгө төрхүүд (фото 5)
Тейлор Свифтийн “The Eras” аялан тоглолтын үзэсгэлэнт өнгө төрхүүд (фото 6)
Тейлор Свифтийн “The Eras” аялан тоглолтын үзэсгэлэнт өнгө төрхүүд (фото 7)
Тейлор Свифтийн “The Eras” аялан тоглолтын үзэсгэлэнт өнгө төрхүүд (фото 8)
Тейлор Свифтийн “The Eras” аялан тоглолтын үзэсгэлэнт өнгө төрхүүд (фото 9)
Тейлор Свифтийн “The Eras” аялан тоглолтын үзэсгэлэнт өнгө төрхүүд (фото 10)
Тейлор Свифтийн “The Eras” аялан тоглолтын үзэсгэлэнт өнгө төрхүүд (фото 11)
Тейлор Свифтийн “The Eras” аялан тоглолтын үзэсгэлэнт өнгө төрхүүд (фото 12)
Тейлор Свифтийн “The Eras” аялан тоглолтын үзэсгэлэнт өнгө төрхүүд (фото 13)
Тейлор Свифтийн “The Eras” аялан тоглолтын үзэсгэлэнт өнгө төрхүүд (фото 14)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх