Хайх

Дуудлага худалдаа: The Beatles-ийн хамгийн анхны гэрээ 9-р сард зарагдана

Дуудлага худалдаа: The Beatles-ийн хамгийн анхны гэрээ 9-р сард зарагдана

Рок хөгжмийн түүхэн дэх гол үе

Text: Б.Амина


Зураг:

Ливерпулийн дөрвөлийн гарын үсэгтэй гэрээг 9-р сард Heritage Auctions дуудлага худалдааны газраас авч болно

Их Британийн рок-н-ролууд дуу бичлэгийн компанитай хийсэн хамгийн анхны гэрээгээ 1961 онд Гамбург хотноо үзэглэжээ. Тухайн үед тэд My Bonnie дуугаа бичүүлсэний хөлсөнд 330 марк буюу 80 ам.доллар төлж байлаа. Харин одоо герман хэл дээрхи зургаан хуудастай гэрээг 150 мянган ам.доллараас эхлэн дуудна.  Магадгүй үүнээс ч илүү үнэд хүрч мэдэх юм.  "Beatles хамтлагтай холбоотой эд зүйлсээс дуудлага худаалдаанд орсон хамгийн үнэт зүйл энэ гэрээ ч юм билүү" хэмээн "Heritage Auctions"-ын захирал Дин Хоермаер хэлжээ.

The Beatles-ийн шүтэн бишрэгчид хамтлагийн түүх дөнгөж эхлэх үеийн чухал баримтыг өөрийн болгон авч хадгалахыг хүсэх нь эргэлзээгүй биз ээ. Дуудлага худалдаа 9-сарын 19-нд Нью-Йорк хотод болно.

 

цааш үзэх