2019 оны Оскарын наадмын тайз ямар байх вэ?
"Болор үүл"
Энэ жилийн Оскарын наадмын тайз заслыг хариуцан ажиллаж байгаа театрын зураач Дэвид Коринс өөрийн Instagram хуудсаараа дамжуулан ёслолын тайз ямар байхыг харууллаа. Оскарын 91 дэх удаагийн наадмын тайз "Crystal Cloud" (Болор үүл) гэх нэртэй байх бөгөөд тайзан дээр 40,000 ширхэг амьд сарнай байршуулна гэдгийг дизайнер онцолсон байна.
Дизайнер Дэвид Коринс өмнө нь алдарт "Хэмильтон" жүжгийн тайз заслыг урлаж байсан туршлагатай бөгөөд театрын урлагийн хамгийн нэр хүндтэйд тооцогддог "Тони" шагналд нэр дэвшиж байсан юм.
Эргэн сануулахад 91 дэх удаагийн Оскарын наадам 2019 оны хоёрдугаар сарын 24-нд Лос-Анжелес хотын Dolby Theatre-д зохион байгуулагдах болно. Энэ жил тус наадам 30 жилийн дараа анх удаа хөтлөгчгүй зохиогдож байгаа гэдгээрээ онцлогтой.