Хайх

А.С. Пушкины нэрэмжит дүрслэх урлагийн музей виртуал аялал зохион байгууллаа

А.С. Пушкины нэрэмжит дүрслэх урлагийн музей виртуал аялал зохион байгууллаа

Музей Бюро 24/7-д үүд хаалгаа нээлээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Одооноос эхлээд бид Оросын яруу найргийн сор болсон А.С.Пушкины нэрэмжит музейг үнэ төлбөргүйгээр, 3D хэлбэрээр үзэх боломжтой боллоо

Урлаг соёлын хорхойтнуудад А.С.Пушкины музей үүд хаалгаа виртуал байдлаар дэлгэлээ. XIX-XX зууны үеийн уран бүтээлчдийн сод бүтээлтэй танилцахыг хүсвэл та одоо гар утас юм уу компьютерээсээ энэ сайт руу ороход л хангалттай. Энэхүү виртуал аялалд музейн үзмэрүүдийн панаром зургаас гадна тайлбар бичвэр, дуут хөтөч дагалдах бөгөөд урлагийн бүтээл бүрийг дэлгэрэнгүй үзэх боломжтой.

Одоогоор виртуал аялалд музейн гол барилга, Европ ба Америкийн XIX-XX зууны үеийн урлагийн галерей, хувийн цуглуулгын хэсэг, И.В.Цветаевагийн нэрэмжит боловсрол ба урлагийн музей, Святослав Рихтерийн дурсгалын байр багтаж байна. Музейн зүгээс тун удахгүй түр зуурын үзмэрүүдийг ч мөн тоон хэлбэрт шилжүүлнэ гэж амлажээ.

цааш үзэх