Alibaba-гийн үүсгэн байгуулагч Жек Ма Хятадын хамгийн баян уран бүтээлчдийн нэг боллоо
Хөдөлмөрч
Бидний урд хөршид онлайн худалдааны платформыг үүсгэн байгуулсан Жек Ма Хятадын хамгийн амжилттай ажилласан уран бүтээлчдийн нэг болжээ. Жек Ма зураач Жэн Фанчитай хамтран бүтээсэн Paradise нэртэй зургийг өнгөрсөн аравдугаар сард Хятадын нэгэн бизнес эрхлэгч 5,4 сая доллараар худалдаж авсан нь тэднийг жагсаалтын дээгүүрт бичигдэхэд нөлөөлжээ. Hurun Art List жагсаалтын хоёрдугаарт Жэн Фанчи орсон бол Цуй Ружуо хоёр дах жилдээ жагсаалтыг тэргүүлсэн байна.
Жак Ма болон Жэн Фанчи нар Paradise зургаараа олон нийтийн анхаарлыг дэлхийн дулааралд хандуулах зорилготой байсан гэнэ. Тэд тус зурагнаас олсон орлогыг хүрээлэн буй орчны асуудалтай тэмцдэг Paradise International Foundation байгууллагад шилжүүлжээ. Ийнхүү хэдхэн жилийн өмнө Хятадын тэрбумтнууд сайн үйлсийн, тэр дундаа байгаль дэлхийд тулгамдаад буй асуудлуудад мөнгө хандивладаггүй гэж шүүмжлэгдэж байсан нь одооноос эхлэн өөрчлөгдөх бололтой.