Америкийн дуу бичлэгийн академи Грэмми ёслолын зарим номинацын нэрийг солилоо
Тухайн хөгжимд илүү тохиромжтой болгох зорилгоор
Америкийн дуу бичлэгийн академи Грэмми шагнал гардуулах ёслолын хэд, хэдэн номинацын нэрийг солих шийдвэр гаргажээ. Жишээ нь "Орчин үеийн хотын шилдэг цомог" (Best Urban Contemporary Album) номинац одоо "Дэвшилтэт R&B цомог" (Progressive R&B Album) гэх нэртэй болсон байна. Харин "Латин рок, альтернатив эсвэл хотын шилдэг цомог" (Latin Rock, Urban Or Alternative Album) номинац "Шилдэг латин рок эсвэл альтернатив рок цомог" (Latin Rock Or Alternative Album) болон өөрчлөгджээ.
Мөн "Шилдэг Латин поп цомог" (Latin Pop) шагнал нь "Шилдэг хотын ба Латин поп цомог" (Latin Pop and Urban) гэх нэрийг авсан бол "Шилдэг рэп/дуутай рэп" (Best Rap / Sung Performance) номинац "Шилдэг уянгалаг рэп" (Best Melodic Rap Performance) болон хувирсан байна.
Pitchfork сэтгүүлийн мэдээллэснээр "urban" буюу хотын гэх нэршил нь ихэвчлэн өнгөт арьст уран бүтээлчдийн дуунуудыг ерөнхийлж тодорхойлдог хэмээн шүүмжлэлд өртсөнөөс үүдэн Грэмми шагнал гардуулах ёслолын номинацуудад өөрчлөлт оруулжээ. Одоогийн байдлаар Дрейк, Ариана Гранде, Тейлор Свифт, The Weeknd нартай хамтран ажилладаг Republic Records дуу бичлэгийн компани энэхүү нэршлийг ашиглахаас татгалзаад байгаа юм.